Өчигдөр үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооноос Улсын аварга Э.Оюунболдоос допинг илэрснийг албан ёсоор зарлалаа. Тус хорооноос мэдээлснээр Улсын аварга Э.Оюунболдоос ДӨРВӨН төрлийн сэргээшийн бодис илэрчээ. Улсын аварга Э.Оюунболдоос гадна өөр нэг бөхөөс сэргээшийн төрлийн бодис илэрсэн гэдгийг Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооноос хэлж байгаа юм. Зарим хэвлэл мэдээллээр Улсын начин Д.Цэрэнтогтохоос шинжилгээгээр сэргээшийн төрлийн бодис илэрсэн тул В сорьцоо өгөөд байгаа гэх мэдээлэл байна. В сорьцын хариугаар допинг хэрэглэсэн нь нотлогдвол тэрбээр улсын цолоо хураалгах аж.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна