ЗУУН АЙЛ ОРЧМЫН АВТО ЗАМЫГ ИРЭХ АРАВДУГААР САРД АШИГЛАЛТАД ОРУУЛНА

О.Шүрэнцэцэг
2019/08/23

Нийслэлийн Сүхбаатар дүүргийн X, XI, XII хорооны нутаг, Зуун айль дахь барилгын материалын захыг үе шаттай нүүлгэх асуудлыг судлах Ажлын хэсгийн ээлжит хурал боллоо. Хурлын үеэр Ажлын хэсгийн ахлагч, нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгч Ч.Гантулга дээрх байршилд хийж буй бүтээн байгуулалтын ажлууд болон бусад шаардлагатай мэдээллийг өгсөн. Өнгөрсөн хугацаанд эл ажлын хэсэг нийт есөн удаа хуралдаж, цаг үеийн асуудлаар хэлэлцүүлэг өрнүүлж, барилгын материалын захыг үе шаттай нүүлгэх асуудлыг судлах ажлыг эрчимжүүлэх чиглэлээр харьяалах газар, хэлтсүүдэд үүрэг чиглэл өгчээ. Мөн тухайн орчимд үйл ажиллагаа явуулдаг нийт 4000 орчим иргэн, аж ахуй нэгжийн төлөөллүүдийн дунд хэлэлцүүлэг зохион байгуулж, санал хүсэлтийг нь сонссон байна. Түүнчлэн нийслэлийн ИТХ-ын хуралдаанд ажлын хэсгийн санал, дүгнэлтийг танилцуулж ажилласан аж. Үүний дүнд Зуун айлын уулзвараас 32-ын тойрог хүртэлх 1.6 км авто замын ажлыг шинэчлэх хөрөнгийг нийслэлийн төсөв тусгуулсан бөгөөд гүйцэтгэл одоогийн байдлаар 80 орчим хувьтай өрнөж байна. Авто замыг ирэх аравдугаар сарын 1-нд бүрэн ашиглалтад оруулах юм. Нийслэлийн Хот байгуулалт, хөгжлийн газраас Зуун айл орчмын авто замын зурваст орсон 138 иргэн, аж ахуй нэгжийн газар чөлөөлсөн болохыг тус газрын дарга Б.Ууганбаяр хэлсэн юм.

Хуралдааны үеэр холбогдох аж ахуйн нэгжүүд Ажлын хэсэгтэй хамтран хийж буй ажлаа танилцуулсан юм. Нийслэлийн Авто замын хөгжлийн газрын орлогч дарга Б.Индра "Зуун айл 32-ын тойргийг холбосон 1.6 км авто замын ажил 80 хувьтай явж байна. Уг замын тавдугаар сарын 30-аас эхэлж барьсан, 12 метр өргөн, ногоон байгууламж, явган болон дугуйн замтай, дөрвөн эгнээ бүхий байх юм. Бүтээн байгуулалт үргэлжлэх хугацаанд инженерийн болон цахилгааны шугам сүлжээ, газар чөлөөлөлттэй холбоотой бэрхшээл тулгарсан. Зам эхлэхээс төгсөх хүртэл нийт таван байршилд 200 гаруй автомашин байршуулах боломжтой төлбөртэй авто зогсоол барьж байгаа. Борооны усны үзлэгийн худаг 11, шүүрт худаг 22-ыг хийж байна. Нэгдүгээр эгнээнд машин тавих асуудал цэгцэрсэн. Бороо хур ихтэй байгаагаас замын ажил саатах, технологийн горим алдагдах тал бий. Гэхдээ бид замын ажлаа зогсоосон ч бусад боломжтой ажлуудаа амжуулаад товлосон хугацаандаа замаа ашиглалтад оруулна. Одоогоор замын ажилд тулгамдаад байгаа асуудал алга" гэв. Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны дарга А.Энхманлай "Сүхбаатар дүүргийн X, XI, XII хорооны нутаг дэвсгэр, Зуун айл дахь барилгын материалын зах орчим нийт 145 аж ахуй нэгж, хуулийн этгээд газар албан ёсоор өмчилж, эзэмших эрхийг авсан байдаг. Үүнээс 57 иргэн, хуулийн этгээд газраа өмчилсөн байна. Газраа зориулалтын бусаар ашиглаж байсан 22, зөвшөөрөлгүй барилга барьсан гурван хуулийн этгээд байсныг хуулийн дагуу арга хэмжээ авч байна. Зуун айл, 32-ын тойргийг холбосон замын зурваст орсон 25 айл, хуулийн этгээдийн газрыг чөлөөлөөд байна" гэсэн мэдээлэл Ажлын хэсэгт өгсөн. Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын Хөдөлмөр нийгмийн хамгааллын тусгай хяналтын хэлтсийн дарга И.Баттөгсийн хэлж буйгаар өнгөрсөн хугацаанд тус газраас Зуун айлд үйл ажиллагаа явуулдаг 471 аж ахуй нэгж, байгууллагад шалгат хийж, илэрсэн зөрчлийг тухай бүрт нь арилгуулжээ. Харин нийслэлийн Гэр хорооллын дэд бүтцийн газрын дарга Ч.Батбилэг 32-ын тойргийн хойд хэсэгт дулааны эх үүсвэр, дулаан хангамж байхгүйгээс барилга, орон сууц барих боломжгүй болоод байгааг дуулгав.

Зуун айл дахь материалгын материалын захыг үе шаттай нүүлгэх ажлын хүрээнд Налайх дүүрэгт Барилгын материалын үйлдвэрлэл, технологийн парк байгуулж буй. Тус паркийн дарга С.Батжаргал парк хүртэлх ато замын бүтээн байгуулалтын ажил дуусах шатандаа явж байгааг хурлын үеэр дуулгасан. Мөн бэрхшээл үүсгээд байсан цахилгаан хангамжийн асуудлыг шийдвэрлэсэн бөгөөд тус ажилд зориулж ирэх оны төсөвт 10.6 тэрбум төгрөг тусгаж өгснийг хэлсэн юм.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
УДЭТ-ын бүтээл "Анна Каренина" жүжиг ОХУ-ын театрын тайзнаа тавигдана 12 цагийн өмнө
Долоон настай охин цонхоороо унаж нас баржээ 13 цагийн өмнө
"Анна Каренина" жүжгийг ОХУ-ын театрын тайзнаа толилуулна 13 цагийн өмнө
Вьетнам улс монгол ямааны махаар дөрвөн төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна 14 цагийн өмнө
Голомт банк “Ногоон арилжааны банкны эвсэл”-д нэгдлээ 14 цагийн өмнө
Нийслэл, орон нутгийн номын сангийн ажилтнуудыг сонгуулийн боловсрол олгох сургагч багшаар бэлтгэнэ 15 цагийн өмнө
Улсын хэмжээнд 52 сум цагаан зудтай байна 15 цагийн өмнө
​МҮЭХ Ерөнхий сайдад багш, эмч нарын цалингийн нэмэгдэлтэй холбоотойгоор шаардлага хүргүүллээ 16 цагийн өмнө
Замын хөдөлгөөний ухаалаг системийн үр дүнд оргил ачааллын үргэлжлэх хугацаа нэг цагаар багассан 16 цагийн өмнө
10.558 литр архи устгалд оруулжээ 17 цагийн өмнө
ОУХМ Б.Мөнх-Эрдэнэ алтан медалийн төлөө барилдана 18 цагийн өмнө
Морин хуур найрал хөгжмийг Засгийн газрын шийдвэрээр цомхотгож байна 19 цагийн өмнө
Хулгайд алдагдсан автобусыг замын хөдөлгөөний ухаалаг камерын системээр олжээ 20 цагийн өмнө
Хаврын саруудад салхины хурд нэмэгдэж, шороон шуурганы давтагдал их байна 20 цагийн өмнө
Өчигдөр ​цагдаагийн байгууллагад 1871 дуудлага бүртгэгджээ 20 цагийн өмнө
Нийслэлд 2.5 тонн өвс байршуулсан байна 21 цагийн өмнө
ГХЯ: Нипах вирус бүртгэгдсэн бүс нутгаар зорчихгүй байхыг анхааруулж байна 21 цагийн өмнө
Хэнтий аймаг 40 багшийг 120 сая төгрөгөөр урамшууллаа 21 цагийн өмнө
Нийслэлд -15 градус хүйтэн 21 цагийн өмнө
Оюунлаг сургууль ISO 21001:2025 стандартыг Монгол Улсад анх удаа авлаа Өчигдөр