С.АМАРСАЙХАН: ТӨРИЙН АЛБАНЫ ХҮНД СУРТЛЫГ НЭН ДАРУЙ ЗОГСООЖ АЖЛЫН УЯЛДАА ХОЛБООГОО НЭГТГЭЖ АЖИЛЛАХ ХЭРЭГТЭЙ

О.Шүрэнцэцэг
19 цагийн өмнө

Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн /2019.08.21/ хуралдаан сайжруулсан шахмал түлшний 40 дундын агуулахууд болон борлуулалтын цэгүүдэд хийсэн хяналт шалгалт болон нийслэл хотод зөвшөөрөлгүй баригдаж байгаа барилгуудад хийсэн шалгалтын талаарх мэдээлэлүүдээр үргэлжиллээ.

Монгол Улсын Засгийн газрын 2018 оны "Түүхий нүүрс хэрэглэхийг хориглох тухай" 62 дугаар тогтоолын хэрэгжилтийн хүрээнд энэ сарын 10-наас 19-ны хооронд "Тавантолгой түлш" ХХК дээр сайжруулсан шахмал түлшний туршилтын тээвэр хийж, цаашид авч хэрэгжүүлэх шаардлагатай асуудлуудын талаар нийслэлийн Агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Д.Мөнхжаргал танилцуулав. Тэрбээр хэлэхдээ "Туршилтын тээвэрлэлт хийж байхад хэд хэдэн яаралтай шийдвэрлэх асуудал байгаа нь ажиглагдсан. Диспетчерийн алба ажиллуулж сайжруулсан түлшний захиалга авахаас авахуулаад үйлдвэрийн бүсэд нэмж байгуулах ажлууд ажиглагдлаа. Мөн туслан гүйцэтгэгчийн мэдээллийн сан, дата бааз бүртгэл бий болгох зэрэг ажлуудыг нэмж хийх шаардлагатай байна" гэлээ.Одоогийн байдлаар 240 борлуулагчидтай гэрээ байгуулж Амгалан, Дөлгөөн нуурын баазуудад 20000 орчим тонн түлш нөөцөлсөн байна. Түүнчлэн хэрэглэгчид сайжруулсан шахмал түлшийг худалдан авахдаа "Сайн" нэртэй смарт карт ашиглах бөгөөд энэ сарын 26-30ны хооронд бүрэн хэвлэгдэж дуусах талаар зөвлөлийн гишүүдэд мэдээлэл хийлээ. Хотын захирагч С.Амарсайхан "Өвлийн бэлтгэл ажлын хүрээнд есдүгээр сарын 1-нээс өмнө ашиглалтад байгаа дундын 40 агуулах, 504 цэг шаардлагатай түлшийг нөөцөлж бүрдүүлсэн байх ёстой. Тиймээс шаардлагатай асуудлуудад яаралтай арга хэмжээ авч, зохих журмын дагуу хэрэгжүүлэхийг" холбогдох албан тушаалтнуудад үүрэг болголоо.

Дараагаар нь Улаанбаатар хотод зөвшөөрөлгүй баригдаж байгаа барилгуудад хийсэн хяналт шалгалт хийж зохих журмын дагуу арга хэмжээ авч ажилласан талаар нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын дарга Л.Эрдэнэчулуун мэдээлэл хийлээ. Шалгалтад нийт 374 аж ахуй нэгж, иргэний 569 блок барилгыг хамруулснаас барилгын угсралтын ажлын зөвшөөрөл аваагүй, архитектур төлөвлөлтийн даалгавар биелүүлээгүй гэх мэт зөрчлүүд цөөнгүй илэрсэн байна. Хотын захирагч С.Амарсайхан "Төрийн хүнд сурталаас иргэн аж ахуй нэгжүүд залхаж, эцэс сүүлдээ шат дараалсан зөвшөөрлүүдээ авалгүй барилга байгууламж барьж эхлүүлэх ихсэж байна. Тиймээс нийслэлийн Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Хот байгуулалт хөгжлийн газрын удирдлагууд ажлын уялдаа холбоогоо нэгтгэж ажилла, зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуй нэгж иргэнд зохих хариуцлагыг хүлээлгэж ажилла. Төрийн хүнд суртлаа больж иргэд аж ахуй нэгжүүдэд хүндрэл учруулахгүй ажилла" гэлээ.

Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна 13 цагийн өмнө
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 15 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 16 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 17 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан Өчигдөр
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18