ӨРГӨӨ АМАРЖИХ ГАЗАРТ АМИА АЛДСАН 37 НАСТАЙ ЭМЭГТЭЙН 4 ХАВИРГА ХУГАРСАН БАЙЖЭЭ

О.Шүрэнцэцэг
Өчигдөр

Өнгөрсөн тавдугаар сарын 30-31-нд шилжих шөнө Өргөө амаржих газарт амаржихаар очсон эх амь насаа алдсан талаар бид өмнө цувралаар сурвалжлан үзэгчиддээ хүргэж байсан. Талийгаач 4, 7, 12 настай гурван хүүхдийн ээж байсан бөгөөд дөрөв дэх төрөлт дээрээ ийнхүү амь эрсэдсэн юм.

Өнгөрсөн гурван сарын хугацаанд талийгаачийн ар гэрийнхэн ЭМ-ийн сайд Д.Сарангэрэлд хандан хоёр удаа өргөдөл өгсөн бөгөөд өргөдлийн хариуг 50 хоногийн дараа өгчээ. Ингэхдээ "Хариуцлага алдсан Өргөө амаржих газрын дарга Г.Баясгаланг ажлаас нь чөлөөлсөн. Бусад асуудлыг хуулийн байгууллагаар шийдүүлнэ үү" гэсэн утга бүхий албан бичиг өгсөн байна.

Мөн өнгөрсөн хугацаанд цогцост хийсэн шүүх шинжилгээний дүн гарчээ. Дүгнэлтэд "Ургийн жин 3250 гр, өндөр 52 см, эрэгтэй хүүхэд. Эхийн зүүн талын 1-4-р хавирга хугаралтай. Энэ хугарал нь амьд байхад нь үүссэн. Кесаров хагалгааг эрт хийх байжээ. Эх уушги, зүрхний шокийн улмаас амь насаа алдсан байна" гэсэн дүгнэлтийг гаргажээ.

Харин ЭМ-ийн саыд талийгаачийн ар гэрийнхнийг хүлээж авдаггүй, тусламж үзүүлдэггүй, асуудлыг хуулийн байгууллага руу тохож орхисон учир талийгаачийн ар гэрийнхэн Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд хандаж байна. Тодруулбал, МУ-ын Ерөнхий сайдын хувьд, эцэг хүнийхээ хувьд, Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн тэргүүний хувьд талийгаачийн өнчирч үлдсэн 3 хүүхдэд тусламж үзүүлж, хариуцлага алдсан эмнэлэг, салбарын сайдад зохих хариуцлагыг үүрүүлж өгнө үү хэмээн өргөдлөө бичиж төрийн ордны зүүн хаалган дээр ирсэн байна.


Бид үзэгчиддээ бүрэн мэдээлэл хүргэх үүднээс өмнөх сурвалжлагуудын бичлэгийг мөн хүргэж байна.


Ц.Анхзул


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна 13 цагийн өмнө
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 15 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 16 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 17 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан Өчигдөр
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18