ХАН-УУЛ ДҮҮРГИЙН НУТАГ ДЭВСГЭРТ АРИУТГАЛ ХАЛДВАРГҮЙЖҮҮЛЭЛТИЙН АЖИЛ ЭРЧИМТЭЙ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА

О.Шүрэнцэцэг
Өчигдөр

Үргэлжлэн орсон борооны улмаас бохирдол үүссэн дүүргийн нутаг дэвсгэрт ариутгал халдваргүйжүүлэлтийн ажил эрчимтэй үргэлжилж байна. Тухайлбал үерт автаж, хөрсний бохирдол үүссэн 12, 13, 14 дүгээр хорооны айл өрхийн нүхэн жорлон, бохирын цооног, гудамж талбай, үерийн усны далан суваг, шуудууг бүрэн ариутган, халдваргүйжүүлж байна.

Мөн дүүргийн 1, 2, 3, 4, 5, 6, 11, 15 дугаар хороодын хогийн цэг, ил задгай бие зассан булан тохой, бохирын худаг хальсан зэрэг хөрсний бохирдол ихтэй нийтийн эзэмшлийн зам талбайн 69 байршилд хэсэгчилсэн ариутгал халдваргүйжүүлэлт хийгдэж дууссан байна.

Тус ариутгал халдваргүйжүүлэх ажлыг "Эм Эй Эс Ай" ХХК гүйцэтгэж байгаа бөгөөд гэр хорооллын айл өрхийн бохирын цооног, нүхэн жорлонг ариутган халдваргүйжүүлдэг амьд бактер, ариутгалын бодисыг иргэдэд ойртуулан олон нийтэд сурталчлан ажиллаж байгаа аж.

Цаашид дүүргийн нутаг дэвсгэрт ариутгал халдваргүйжүүлэлтийн ажлыг үргэлжлүүлэн хийхээр төлөвлөн ажиллаж байна.

Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газар


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна 13 цагийн өмнө
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 15 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 16 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 17 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан Өчигдөр
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18