​ХООЛНЫ ДЭГЛЭМ БУРУУ БАРЬСНААС БОЛЖ ҮРГҮЙДЭХ ТОХИОЛДОЛ ИХЭСЧЭЭ

О.Шүрэнцэцэг
Өчигдөр

Охид, бүсгүйчүүд хоолны дэглэм барьж байна хэмээн хоол идэхгүй удаан хугацаагаар явах , дур мэдэн янз бүрийн хүнсний нэмэлт бүтээгдэхүүн хэрэглэх нь олон төрлийн өвчний үндэс болж байна. Тухайлбал удаан хугацаагаар хоол идэхгүй дэглэм барих нь сэтгэл санааны гутралд оруулах бүүр цаашлаад үргүйдүүлдэг болохыг мэргэжлийн эмч нар анхааруулж байна. Тухайлбал бөөрний өрөвсөлтэй байснаа мэдэлгүй уургийн дэглэм барьсан эмэгтэй бөөрний өрөвслөө хүндрүүлсэн , жирэмсэн үедээ уураг болон өөрт хэрэгцээт амин дэмээ авалгүй дэглэм барьснаас болж ураг эндсэн харамсалтай тохиолдлууд гарсаар байна. Өсвөр насны охид,залуучууд турахын тулд эмчийн зөвлөгөөгүй уургийн бэлдмэл хэрэглэж улмаар дааврын өөрчлөлттэй болж цаашлаад үргүйдэлд хүрэх явдал гарч ирсэн байна. Тиймээс тухай хүн өөрт тохирсон хоолны дэглэмийг зөвөөр барьж өөрт хэрэгтэй амин дэмээ авбал ямар нэгэн асуудал гардаггүй гэдгийг ч мэргэжлийн эмч болон хоол зүйч нар хэлж байна.

-Зөв хооллолт гэж юуг хэлэх вэ?

-Яг ийм тийм хүнсийг зөв хооллолт гэнэ гэсэн тодорхойлолт тохиромжгүй. Хүн өөрийн биед шаардлагатай шим тэжээлээ зохистой хэмжээгээр хоол хүнснээсээ авахыг зөв зохистой хооллолт гэж болох юм. Харин зөв хооллолт нь хоолоо сойх, зарим хэсгийг нь хязгаарлахыг хэлэхгүй.

-Сүүлийн үед хүн амын дунд таргалалт эрс нэмэгдэж байна. Энэ зохисгүйхооллолттой холбоотой юу?

-Насанд хүрэгчдийн таргалалт их байгаагийн дээр хүүхдүүдийн дунд бас таргалалт ихэсч байгаа нь санаа зовоох асуудлын нэг болоод байна. Бага насандаа хэт их таргалбал өсвөр наснаас эхлэн халдварын бус архаг өвчин тусах магадлал өндөр болдог. Ерөнхийдөө таргалалтын гол шалтгаан нь хооллолт, амьдралын буруу хэв маяг, хөдөлгөөний дутагдлаас болж байна. Мөн шаардлагатай шим тэжээлээ авах олон төрлийн хоол хүнс буюу мах, үр тариа, хүнсний ногоо, жимс, сүүн бүтээгдэхүүнийг өдөр тутмын хоол хүнсэндээ хэрэглэхгүйгээс халдварын бус архаг өвчлөл үүсдэг. Тухайлбал, даралт ихсэх, таргалалт, чихрийн шижин зэрэг халдварын бус архаг өвчнүүд нь хооллолт, амьдралын буруу хэв маягаас үүсдэг.


0
angry
1
care
0
haha
1
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна 13 цагийн өмнө
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 15 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 16 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 17 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан Өчигдөр
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18