НОЦТОЙ ОСЛООР ТАВАН ХҮН НАС БАРЖ, 15 ХҮН ГЭМТЖЭЭ

Н.Мижидмаа
2019/08/19

Амралтын өдрүүдэд /2019.08-17,18/ Тээврийн цагдаагийн албаны Жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэс нийт 477 дуудлагыг хүлээн авснаас зам тээврийн ослын шинжтэй 327 дуудлага, мэдээллийг хүлээн авч, шалгалтын ажиллагаа явууллаа. Бүртгэгдсэн осол, хэргийн улмаас нийслэлд 15 хүн гэмтэж, ноцтой зам тээврийн ослын улмаас нийслэлд 2, орон нутагт 3 хүний амь нас хохирсон байна.

Ноцтой зам тээврийн ослоос дурдвал: 2019.08.18-ны өдрийн 19.20 цагийн орчимд Хөвсгөл аймгийн Мөрөн сум "Ачмаг нуур" гэх газар /сумын төвөөс зүүн тийш 25км/ асфальтан замд Mitsubishi Colt маркийн А жолоочтой автомашин онхолдож, зорчигч 18настай, эмэгтэй Ч нас барсан 2019.08.18-ны 19.40 цагийн орчимд Төв аймгийн Борнуур сумын төв "Петровис" ШТС-ын хойд асфальтан замд улсын дугааргүй Мустанг-5 маркийн мотоциклын жолооч М нь амины Dayun Б жолоочтой мотоциклтой мөргөлдөж, зорчигч 33настай, эмэгтэй У нас барсан

2019.08.18-ны 18.20 цагийн орчимд СХД-ийн 11 дүгээр хороо Баянхошууны Хөтөлийн зам, "Пирамид" хүнсний дэлгүүрийн урд замд Toyota Lexus H-400 автомашины жолооч Б нь "Нийслэлийн хот тохижилтын газар"-ын M-580 Г жолоочтой механизмтай мөргөлдөж, зорчигч 35 настай, эрэгтэй Г нас барсан.

2019.08.17-ны 03.20 цагийн орчимд БЗД-ийн 28 дугаар хороо Хужир булангийн зам, Гал унтраах 63 ангийн баруун урд замд Toyota Allex автомашины жолооч Н нь Toyota Prius Б жолоочтой автомашинтай мөргөлдөж зорчигч 52 настай, эрэгтэй А нас барж, зорчигч 35 настай, эмэгтэй Ц, 19 настай, эрэгтэй Ц, 46 настай, эрэгтэй Б, 23 настай, эрэгтэй Б нарын 5 хүн гэмтсэн.

2019.08.18-ны 00.57 цагийн үед Төв аймгийн Баян сумын 3-р баг "Цавчир" гэх газар /Сумын төвөөс хойшоо 2км/ асфальтан замд Mitsubishi L200 автомашины жолооч А нь Toyota Alphard М жолоочтой автомашинтай мөргөлдөж, зорчигч 48 настай, эмэгтэй О нас барж, жолооч 35 настай, эрэгтэй А, зорчигч 30 настай, эмэгтэй У, 31 настай, эмэгтэй Д, 12 настай, эрэгтэй Н, 35 настай, эрэгтэй Б нарын 5 хүн гэмтсэн

Жолооч та бүхэн замын хөдөлгөөний дүрмээ биелүүлж, бусдад аюул осолтой байдал үүсгэхгүйгээр зорчихыг Тээврийн цагдаагийн албанаас сэрэмжлүүлж байна.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 1 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 2 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 3 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 20 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18