ЭНЭ ЖИЛ 18 СУРГУУЛЬ ГУРВАН ЭЭЛЖЭЭР ХИЧЭЭЛЛЭНЭ

О.Шүрэнцэцэг
2019/08/19

Нийслэлийн Засаг даргын Хүний хөгжил, нийгмийн бодлогын асуудал хариуцсан орлогч Ш.Анхмаагаар ахлуулсан хичээлийн шинэ жилийн бэлтгэлийг хангах ажлын хэсэг хуралдлаа. Ажлын хэсэг 2019­2020 оны хичээлийн жилд холбогдох албаныхны бэлтгэл ажлын талаарх танилцуулга болон элсэлт, бүртгэлийн ажлын явц, замын хөдөлгөөний нягтралыг сааруулах чиглэлээр хийх ажлын төлөвлөгөөг ярилцаж санал солилцлоо. Энэ үеэр нийслэлийн Боловсролын газрын дарга Ж.Гантулга "2019­2020 оны хичээлийн жилд нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн нэгдүгээр ангид элсэн суралцах сурагчдыг тавдугаар сарын 13­27­нд бүртгэсэн. Дахин бүртгэл энэ сарын 21­30­ны хооронд явагдах юм байна. Статистик үзүүлэлтээр Баянгол дүүрэг 5577, Баянзүрх дүүрэг 6838, Багануур дүүрэг 465, Багахангай дүүрэг 110, Сүхбаатар дүүрэг 3396, Сонгинохайрхан дүүрэг 5616, Хан­Уул дүүрэг 3883, Чингэлтэй дүүрэгт 2408, Налайх дүүрэгт 676 хүүхэд бүртгүүлжээ. Нийслэлийн төрийн өмчийн цэцэрлэгт шинээр элсэх, үргэлжлүүлэн суралцах хүүхдийн бүртгэлийг долдугаар сарын 22­ны өдрөөс эхлэн наймдугаар сарын 22­ны өдрийг дуустал цахим хэлбэрээр зохион байгуулж байгаа юм. Цахим бүртгэлд энэ сарын 15­ны өдрийн байдлаар 28181 хүүхэд бүртгэсэн. 2019­2020 оны хичээлийн жилд ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгт шаардлагатай байгаа 1088 сул ажлын байрны мэдээллийг байгууллагын цахим хуудсаар олон нийтэд мэдээлсэн. Сургууль, цэцэрлэгийн орчны аюулгүй байдлыг хангах чиглэлээр төрийн болон төрийн бус өмчийн ерөнхий боловсролын сургуулиудад сургалтын байгууллагын барилга байгууламж, сургалтын орчны зохион байгуулалт, эрсдэл үүсч болзошгүй нөхцөл байдлаас урьдчилан сэргийлсэн эсэх, сургалт эрхлэх тусгай зөвшөөрлийн нөхцөл шаардлага хангагдсан эсэх, удирдах ажилтан, багшлах болон мэргэжлийн боловсон хүчнээр хангагдсан байдал, сургалтын цөм хөтөлбөр, түүний хэрэгжилт, сургалтын орчин бүрдүүлсэн байдал болон холбогдох дүгнэлтийн дагуу БСШУСЯ, НМХГ­т санал, дүгнэлтийг хүргүүлж, дүүргүүдийн Боловсролын хэлтэс, ерөнхий боловсролын сургуулиудад цаашид хийх ажлын чиглэл, үүрэг даалгаврыг өгч ажилласан" болохоо танилцуулав. 2019­2020 оны хичээлийн жилд гурван ээлжээр хичээллэж болзошгүй 18 сургууль байна. Түүнчлэн энэ хичээлийн жилд 23 сурах бичиг шинээр хэвлэгдэх аж. Эдгээр сурах бичгүүд есдүгээр сарын 15­нд сурагчдын гар дээр очихоор төлөвлөгдсөн. Дүрэмт хувцасны дундаж үнийн хувьд бага анги 60­70 мянга, дунд анги 90­100 мянга, ахлах ангийн сурагчдынх 120­130 мянган төгрөг байна. Сургалтын хөтөлбөр төлөвлөгөөний бүтэц батлагдаж бүх сургуульд тараагдсан бөгөөд шинэ хөтөлбөр төлөвлөгөөний дагуу 44000 мянган багшид энэ сарын 27­3­ны хооронд сургалт явуулах аж. Харин НМХГ­ын Эрүүл мэнд, боловсрол, соёлын хяналтын ахлах мэргэжилтэн Т.Улзмаа "Энэ сарын 16­наас ирэх сарын 03­ны өдрүүдэд боловсролын байгууллагын барилга байгууламжийн засвар үйлчилгээ, гадна талбайг тохижуулсан байдал, багшийн хүрэлцээ хангамж, хамран сургах хүүхдийн тоо хамрагдалтын хувь, анги дүүргэлтийн урьдчилсан төлөв байдал, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн суралцах нөхцөл боломж бүрдсэн эсэх шалгалтыг эхний ээлжид хийнэ. Дараагийн шалгалт нь энэ сарын 26­наас ирэх сарын 16­ны өдрүүдэд сургууль цэцэрлэгийн хүүхдүүдийн хоол хүнсний хангамж, нийлүүлэлт болон "Үдийн цай" хөтөлбөрийг хэрэгжүүлэх нөхцөлийг бүрдүүлсэн байдалд хяналт шалгалт хийнэ" гэлээ.

Хуралдааны төгсгөлд нийслэлийн Засаг даргын Хүний хөгжил, нийгмийн бодлогын асуудал хариуцсан орлогч Ш.Анхмаа нийслэлийн Хөрөнгө оруулалтын газарт сургууль, цэцэрлэгийн барилга шинээр барих, өргөтгөх ажлын гүйцэтгэлд тогтмол хяналт тавьж хугацаанд нь бүрэн дуусгах, Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн багш ажилтнуудыг эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг, шинжилгээнд бүрэн хамруулахыг нийслэлийн Эрүүл мэндийн газар болон дүүргийн Засаг дарга нарт үүрэг болголоо.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна 13 цагийн өмнө
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 15 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 16 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 17 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан Өчигдөр
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18