ШВЕД УЛСЫН ХОГ ХАЯГДАЛ ДУУСЧЭЭ

О.Шүрэнцэцэг
2019/08/18

Швед Улсад хог хаягдал нь дуусч, бусад улс орноос дахин боловсруулах хог импортлоход хүсэлтэй байгаа мэдээ дэлхий нийтийг гайхшруулж байна. Шведийн айл бүрт 6-7 хогийн сав байдаг. Тухайлбал, хуванцар, цаас, шил, картон, металл болон бусад хэмээн ангилдаг. Үүнээс гадна, дахин ашиглах боломжгүй хаягдалд зориулсан хогийн сав байдаг аж. Тус улсын балчир хүүхэд хүртэл чихрийн цаасаа гудамжинд хаях нь бүү хэл хогоо буруу сав руу хаядаггүй бөгөөд уг дадлыг цэцэрлэг, сургуульд нь зааж өгдөг гэнэ. Мөн тухайн улсад буруу саванд хогоо хийвэл торгодог ажээ. Тус улс нь 1961 оноос газар доорх хийн хоолойгоор хог хаягдлын тээвэрлэлтээ хийж эхэлсэн байна. Бүх хогийн ердөө долоон хувийг хогийн цэг рүү ачдаг бөгөөд үлдсэнийг нь шатааx эсвэл дахин боловсруулалтад оруулдаг. Хог хаягдлын хомсдол нь тус улсын хувьд ноцтой асуудал болж магадгүй гэнэ. Учир нь, тэд орон сууцны халаалт, цахилгаан эрчим хүчний ихэнх хэсгээ хог боловсруулалтаар бүрдүүлдэг бөгөөд Стокгольм хотын эрчим хүчний 45 хувийг хог хаягдлаас гаргаж авдаг юм байна. Норвеги Улс нь Шведэд тусламжийн гараа сунгаж жил бүр 800 мянган тонн хог нийлүүлэхээ илэрхийлжээ. Шведүүд өөрийн улсаа хог хаягдлаас салгахаас гадна дахин боловсруулалтын явцад агаар мандалд хорт хий ялгаруулах хамгийн бага хэмжээг шийдвэрлэсэн бөгөөд шатаах зуухууддаа агаар мандалд ялгарах хорт хийн хэмжээг нэг хувиас ихгүй байлгах сүүлийн үеийн технологи ашигладаг гэнэ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна 12 цагийн өмнө
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 14 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 16 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 16 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан Өчигдөр
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18