ЭНЭ ОНЫ ЭХНИЙ ДОЛООН САРД ТАВ ХҮРТЭЛХ НАСНЫ ХҮҮХДИЙН ЭНДЭГДЭЛ ӨМНӨХ ОНЫ МӨН ҮЕЭС 37-ГООР БУУРЧЭЭ

О.Шүрэнцэцэг
2019/08/18

Монгол Улсын нийгэм, эдийн засгийн 2019 оны эхний долоон сарын үзүүлэлтийг өчигдөр танилцууллаа. Энэхүү үзүүлэлтээр манай улсад 2019 оны эхний долоон сард 45 мянган эх амаржиж, 45.3 мянган хүүхэд төрүүлсэн нь өмнөх оны мөн үеэс амаржсан эх 306 буюу 0.7 хувиар нэмэгджээ. Харин энэ оны долдугаар сард 6876 эх амаржиж, 6947 хүүхэд төрүүлсэн нь өмнөх сараас амаржсан эх 540-өөр өссөн байна. Мөн улсын хэмжээнд нялхсын эндэгдэл энэ оны эхний долоон сард 599 болж, өмнөх оны мөн үеэс 10- аар, тав хүртэлх насны хүүхдийн эндэгдэл 720 болж, өмнөх оны мөн үеэс 37- гоор буурчээ. Түүнчлэн 1000 амьд төрөлтөд ноогдох нялхсын эндэгдэл 2019 оны эхний долоон сард 13 болж, өмнөх оны мөн үеэс нэгээр, тав хүртэлх насны хүүхдийн эндэгдэл 16 болж, өмнөх оны мөн үеэс нэг хүүхдээр буурсан байна. Үүнээс гадна халдварт өвчнөөр өвчлөгсөд 2019 оны эхний долоон сард 26 мянга болж, өмнөх оны мөн үеэс 1050-аар нэмэгдэхэд салхин цэцгээр өвчлөгчид 2219-өөр, гонококкт халдвараар өвчлөгчид 139-өөр, сүрьеэгээр өвчлөгчид 82-оор өссөн нь голлон нөлөөлсөн байна. Харин гар, хөл, амны өвчнөөр өвчлөгчид 1346- гаар, трихомониазаар өвчлөгчид 195-аар, тэмбүүгээр өвчлөгчид 164-өөр, цусан суулгаар өвчлөгчид 34-өөр буурсан байна.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна 12 цагийн өмнө
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 14 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 16 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 16 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан Өчигдөр
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18