ЭРҮҮЛ МЭНДИЙН ГАЗРЫН 57 АЖИЛЧИНД ХОРДЛОГЫН ШИНЖ ИЛЭРСЭН ГЭВ

О.Шүрэнцэцэг
2019/08/16

Өмнөговь аймгийн Эрүүл мэндийн газраас тус аймгийн "Даян хаан" зоогийн газарт наймдугаар сарын 8-ны орой болсон хүлээн авалтад орсон хүмүүст хордлогын шинж тэмдэг илэрлээ гэх мэдээлэл аймгийн Мэргэжлийн хяналтын газарт ирсэн даруйд хяналт шалгалт хийжээ. Шалгалтаар хүлээн авалтад оролцож, хоол идсэн 25- 71 насны 42 хүнийг судалгаанд хамруулахад, тухайн өдрийн 22 цагийн үед тахианы мах, хиаман зууш, өндөг, мах, байцааны ороомог идсэн бөгөөд дараа өдөр нь хордлогын шинж тэмдэгүүд илэрчээ. Наймдугаар сарын 13-ны байдлаар, хордлогын шинж тэмдэг 57 хүнд илэрснээс халдвартын тасагт 30 хүн хэвтэн эмчлүүлж байгаа бөгөөд хүндэвтэр хүн байхгүй, биеийн байдал тогтворжсон. 27 хүн нь яаралтай тусламжийн хуудсаар эмчилгээ хийсэн гэнэ. "Даян хаан" зоогийн газар нь 2009 онд үйл ажиллагаа эхэлснээс хойш байнгын үйл ажиллагаа явуулаагүй бөгөөд ийм шалтгаанаар хяналт шалгалтад хамрагдаж байгаагүй аж. Тухайн өдөр зоогийн газрын хоол үйлдвэрлэл, үйлчилгээнд найман хүн оролцсоноос ахлах тогооч Б нь өнгөрсөн долдугаар сарын 6-нд эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг шинжилгээнд хамрагдсан бол бусад ажилчид шинжилгээнд хамрагдаагүй тул "эрүүл" эсэх нь тодорхойгүй хэмээн холбогдох байгууллагаас мэдээллээ. Цаашлаад зоогийн газрын гал тогооны хэсэгт агааржуулах систем хангалтгүй, хөргүүр, хөлдөөгч байхгүй, технологийн урсгал буруу гэсэн дутагдлууд илэрчээ. Тиймээс Өмнөговь аймгийн МХГ-аас нийтийн хоолны газрууд, хүнсний бөөний төвүүдэд зөвлөмж хүргүүлэн, хяналт тавьж байгаа аж.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна 12 цагийн өмнө
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 14 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 16 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 16 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан Өчигдөр
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18