ӨНӨӨДӨР ГЭРЧҮҮДИЙГ АСУУЖ БАЙНА, ХУРАЛ МАРГААШ ҮРГЭЛЖЛЭХ ТӨЛӨВТЭЙ БАЙНА

О.Шүрэнцэцэг
2019/08/14

ТЕГ-ын дарга асан Б.Хурц, Улсын ерөнхий прокурорын орлогч асан Г.Эрдэнэбат нарын есөн хүнд холбогдох хэргийн шүүх хурал гуравдахь өдрөө үргэлжилж байна. Хаалттай болж буй шүүх хурлын талаар Төв аймгийн Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газрын Зохион байгуулах асуудал хариуцсан мэргэжилтэн Б.Жавхланбаяр мэдээлэл хийлээ . Тэрбээр, "2019 оны зургадугаар сарын 25-ны өдөр нэр бүхий есөн шүүгдэгчид холбогдох маш нууцын зэрэглэлтэй хэрэг Төв аймгийн Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд ирсэн. Наймдугаар сарын 12-нд шүүх хурал эхэлж, гурав дахь өдрөө үргэлжилж байна. Шүүх хуралдааны явцын талаар товч танилцуулбал, шүүгдэгч нар болон хохирогч нарыг асууж дууссан. Одоо гэрчүүдийг асууж байна. Маргааш үргэлжлэх төлөвтэй байна. Шүүх хуралдаанд 49 оролцогч оролцож байна. Өмнө нь ийм олон оролцогчтой шүүх хурал манай шүүх дээр болж байгаагүй. Манай гурван танхимынхаа том нь болох 54.5 ам метр талбайтай, гурван цонхтой танхимдаа шүүх хурал хийж байгаа. Нэр бүхий шүүгдэгч нарт холбогдох хэргийг Төрийн болон албаны нууцын тухай хуульд заасанчлан маш нууцын зэрэглэлтэй мэдээллийг нууцлах хугацаа 20 жил байдаг. Иймээс хэргийг хаалттай хэлэлцэж байгаа. Өчигдөр хохирогчийн өмгөөлөгчийн даралт эхэлсэн гэдэг үндэслэлээр эмчид үзүүлсэн. Хохирогч Т.Чимгээ, Ц.Амгаланбаатар нартай эмч ирсэн. Ухаан алдаж унасан зүйл байхгүй бөгөөд өнөөдөр биеийн байдал хэвийн байгаа. Үндсэн хуулийн 49 дүгээр зүйлд шүүгч хараат бус байж гагцхүү хуульд захирагдана, Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, нам, улс төрийн хүчин хэн боловч шүүгчээс таслах үүргээ хэрэгжүүлэхэд нь хөндлөнгөөс нөлөөлж болохгүй гэж заасны дагуу УИХ-ын гишүүдийг оролцох шаардлагагүй гэж шүүх үзсэн" гэсэн мэдээлэл өглөө.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна 12 цагийн өмнө
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 13 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 15 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 16 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан Өчигдөр
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18