БНСУ-ЫН БУСАН ХОТЫН ЭМЧ НАР СХД-ИЙН ИРГЭДЭД ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ ҮЗЛЭГ ОНОШИЛГОО ХИЙЖ БАЙНА

О.Шүрэнцэцэг
2019/08/13

БНСУ-ын Бусан, Улаанбаатар хотуудын харилцааг хөгжүүлэх, тэр дундаа эрүүл мэндийн салбарын хамтын ажиллагааг эрчимжүүлэх асуудлаар "Айр Бусан" компанийн төлөөллийг УИХ-ын гишүүн Н.Учрал 2016 оны наймдугаар сард хүлээн авч уулзан Хоёр хотын найрамдалт хамтын ажиллагааг идэвхижүүлэхээр болсон байдаг. Энэ хүрээнд Улаанбаатар хотын иргэдэд чиглэсэн үнэ төлбөргүй эрүүл мэндийн үзлэгээр дамжуулан тэдний эрүүл мэндийн орчин нөхцлийг сайжруулж амьдралын ая тухыг дээшлүүлэх ажлууд хийгдэж ирсэн юм. Тэгвэл УИХ-ын гишүүн Н.Учралын санаачлагаар Пусан эмнэлгийн холбоо, сувилагчдын холбоо, Пусаны Солонгос анагаах ухааны нийгэмлэг, Пусан эмийн холбоо, Бусаны олон улсын хамтын ажиллагааны сан, СХД-ийн засаг даргын тамгын газар хамтран энэ онд БНСУ-ын Бусан хотоос 53 эмч эмнэлгийн мэргэжилтэн Монгол улсад хүрэлцэн ирж иргэдэд үнэ төлбөргүй үзлэг оношилгоо хийж байна.

УИХ-ын гишүүн Учралын сонгогдсон 18, 19, 23, 27, 29 зэрэг хороодын иргэдэд 2019 оны наймдугаар сарын 12,13-ний өдрүүдэд эрүүл мэндийн үнэгүй үзлэг оношилгоог хийж байна. БНСУ-ын Бусан хотоос хүрэлцэн ирсэн эмч, эмнэлгийн мэргэжилтнүүд дотор, гэмтэл засал, нүд, хүүхэд, эмэгтэйчүүд, уламжлалт анагаах ухаан гэсэн чиглэлээр иргэдэд эрүүл мэндийн үзлэг оношилгоо хийх юм. 2016 оноос эхлэн БНСУ-ын Бусан хотын эрүүл мэндийн холбоодтой хамтран ажиллаж, Тухайлбал, Улаанбаатар хотын иргэдийг эрүүл мэндийн багц үзлэг, оношилгоонд хамруулах ажлыг зохион байгуулж энэ чиглэлээр хамтын ажиллагааг хөгжүүлэхэд түлхүү анхаарч байгаа юм.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна 12 цагийн өмнө
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 13 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 15 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 16 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан Өчигдөр
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18