ХОЁР БӨХӨӨС ДОПИНГИЙН ТӨРЛИЙН ТАВАН БОДИС ИЛЭРЧЭЭ

О.Шүрэнцэцэг
2019/08/12

Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдаанд барилдсан бөхчүүдийн хоёроос нь допинг илэрсэн гэх мэдээлэл олон нийтэд цацагдаад байгаа билээ. Тэгвэл Үндэсний баяр наадмын комиссын Үндэсний бөхийн комиссоос өнөөдөр мэдээлэл хийсэн юм.

Үндэсний бөхийн комиссын дарга хууль зүй, дотоод хэргийн яамны төрийн нарийн бичгийн дарга Г.Билгүүн хэлэхдээ Тав буюу түүнээс дээш давсан 16 бөхөөс сэргээшийн шинжилгээ авсан. Монгол Улсын хувьд Солонгос руу шинжилгээгээ явуулдаг. Олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн 32 лаборатори байдаг. Шинжилгээ авсан бөхчүүдийн 14-өөс нь сэргээш илрээгүй, хоёроос нь илэрсэн. Нэгээс нь нэг төрлийн, нөгөөгөөс нь дөрвөн төрлийн сэргээшийн бодис илэрсэн. Наймдугаар сарын 8-нд хоёр бөхтэйгээ холбогдсон бөгөөд нэг нь наймдугаар сарын 9-нд, нөгөө бөх нь өчигдөр хариутайгаа танилцсан. Допинг илэрсэн бөхчүүд 10 хоногийн дотор В сорьцийн шинжилгээ өгөх эсэх хариугаа өгөх ёстой. Одоогоор хоёр бөх ямар нэгэн хариу хүсэлт өгөөгүй байна. В сорьцод хийх шинжилгээний төлбөрийг хариуцагч өөрөө төлнө. Баяр наадмын Хувийн нууц ба хувийн нууцыг хамгаалах гэсэн хууль байдаг учраас бид нэрийг нь ил зарлах боломжгүй. Нэг бол сэргээшийн хариуг хүлээн зөвшөөрөх гэсэн сонголт байгаа. Хоёр бөх өөрсдөө хүсэлтээ гаргаад сорьцийн шинжилгээ хийлгэх эрх нь нээлттэй байгаа. В сорьцын шинжилгээ өгсний дараа нэрсийг нь ил болгох боломжтой. Хамгийн сүүлчийн хугацаа наймдугаар сарын 19-нд гэсэн үг. Хэрэв наймдугаар сарын 19-ний өдрийг хүртэл ямар нэгэн хариу өгөхгүй бол бид сэргээш илэрсэн бөхчүүдийн нэрсийг зарлах юм. Бид хариу авснаас 10 хоногийн дотор тухайн бөхөд мэдэгдэх ёстой байсан. Тиймээс бид тухайн бөхчүүдэд мэдэгдсэн байгаа" гэлээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна 12 цагийн өмнө
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 13 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 15 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 16 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан Өчигдөр
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18