САУД ГОБИ КОЭЛ ТРАНС КОМПАНИЙН ТУСГАЙ ЗӨВШӨӨРЛИЙГ ЦУЦЛАЛАА

О.Шүрэнцэцэг
2019/08/12


Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх өнөөдөр БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат нарт Тост, Тосонбумбын нуруунд ашигт малтмал олборлож буй "Сауд гоби коэл транс" ХХК-ийн тусгай зөвшөөрлийг цуцлах үүрэг өгсөн.Тэгвэл БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат нар тус компанийн тусгай зөвшөөрлийг цуцалсан талаараа дөнгөж сая мэдээлэл хийлээ.

Тэрбээр "Монгол Улсын Ерөнхий сайдын өгсөн үүргийн дагуу БОАЖЯ-наас гарсан ажлын хэсгийн дүгнэлт болон холбогдох хууль тогтоомжид үндэслэн Тост, Тосонбумбын орчимд үйл ажиллагаа явуулж байсан лицензийг цуцлах саналаа өнөөдөр УУХҮ-ийн яаманд хүргүүлсэн. Үүнтэй холбогдуулан АМГТГ-ын Кадастрын даргын шийдвэрээр "Сауд гоби коэл транс" ХХК-ийн ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг цуцлалаа" хэмээн мэдэгдлээ.

Мөн "АМГТГ-ын Кадастрын даргын шийдвэр гарсантай холбоотойгоор БОАЖЯ-наас ирэх лхагва гарагт Засгийн газрын хуралдаанаар Тост, Тосонбумын нурууны байгалийн нөөц газрын хилийн заагт нэмэлт өөрчлөлт оруулан, 183.469,47 га газрыг өргөтгөлөөр улсын тусгай хамгаалалтад авах Засгийн газрын тогтоолын төслийг боловсруулаад холбогдох сайд нарт өнөөдөр хүргүүлсэн. Улмаар ирэх лхагва гарагт Тост, Тосонбумын нурууны хилийн заагт нэмэлт өөрчлөлт оруулах Засгийн газрын тогтоол батлагдах болно. Энэхүү шийдвэр нь цаашид хуулиа мөрдөж ажилладаггүй уул уурхайн компаниудад хамааралтай болохыг хэлье" гэлээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна 12 цагийн өмнө
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 13 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 15 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 16 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан Өчигдөр
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18