У.ХҮРЭЛСҮХ: ТОСТ ТОСОН БУМБЫН НУРУУНЫ УУРХАЙН ТУСГАЙ ЗӨВШӨӨРЛИЙГ ЦУЦАЛ, НӨХӨН СЭРГЭЭЛТИЙГ НЬ ХИЙЛГЭ

О.Шүрэнцэцэг
2019/08/12

Тост, Тосон бумбын нуруунд ашигт малтмал олборлох үйл ажиллагаа явуулж буйтай холбоотой асуудлаар Ерөнхий сайд У.Хүрэлсүх БОАЖ-ын сайд, УУХҮ-ийн сайд хууль хяналтын байгууллагуудын удирдлагуудыг дуудаж шуурхай хуралдаан хийлээ.

Энэ үеэр Ерөнхий сайд У.Хүрэлсүх Байгаль орчны сайдад Тост, Тосон бумбын нуруунд ашигт малтмал олборлож буй компанийн лицензийг өнөөдөр цуцлах үүрэг өглөө. Түүнчлэн Тост, Тосон бумбын нурууг бүхэлд нь улсын тусгай хамгаалалтад авах талаар хэлэв.

Тэрбээр "Сүүлийн үед уул уурхайн салбарт ажиллаж байгаа зарим нэг олигархууд монгол төрийн хуулийг ихээхэн зөрчиж байна. Уул ус хилэгнүүлж, ард түмнийг уйлуулж байна. Та бүхэн телевизээр харсан байх, Гурвантэс сумын иргэд уйлаад ярьж байна билээ. Тэд төрөөс юу ч гуйгаагүй. Газар нутгийнхаа бүрэн бүтэн байдлыг хамгаалж үлдэх гэсэн ард түмний санаа бодол. Ард түмэн газраа ухуулахгүй гэж байхад яагаад ухаад байгаа юм. Ерөнхий сайдын хувиар би хоёр, гурван удаа энэ талаар үүрэг даалгавар өгсөн. Тэр газрыг ухаад байгаа УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэн гэдэг нөхөр хэд хэдэн удаа анхааруулж хэлсэн. Яасан цадаж хандаггүй шунал вэ. Эх орны газар сэндийлээд, ард түмнийг уйлуулаад. Хувьдаа ашиг олох гэж УИХ-ын гишүүн болдоггүй байх.

Энэ олигархууд албан тушаалтнуудын авлигаддаг байсан бол одоо ард түмнийг авлигадах гэж оролддог болж. ЦЕГ-ын дарга аа, ТЕГ-ын дарга аа. Та бүхэн хэлэлцүүлгийн үеэр иргэд юу ярьсныг сонссон байх. Гурвантэс сумын иргэн Нямдаваа гэдэг хүн хэлж байсан. Энэ уул уурхайг зогсоохын төлөө явсны төлөө 3-5 саяар амыг нь барих гэж оролдсон гэж байна, тэр сумынх удирдлагууд. Улс орон даяар энэ асуудлыг ярилаа. Улаанбаатар хотод уулзалтад оролцохоор ирсэн 40 орчим хүнийг авлигдах гэж оролдсон гэж улс орон даяар, ил цагаан ярьж байна. Нүдэн дээр чинь хууль зөрчөөд, авлигын хэрэг болоод байхад яагаад шалгахгүй байна аа.

"Саутгоби" гэдэг компани чинь бичиг баримт хуурамчаар үйлдсэн байна. Багийн иргэдийн нийтийн хурал хуралдаж, тогтоол шийдвэр гаргах ёстой. Гэтэл хуралдуулахгүй албан тоот бичээд Байгаль орчны яам руу явуулчихсан. Яагаад энийг харахгүй байна аа, БОАЖ-ын сайд аа, Уул уурхайн сайд аа. Шударга ёсыг тогтоох ёстой, Тост, Тосонбумбыг улсан тусгай хэрэгцээнд авах ёстой, Байгаль орчны сайд аа. Өнөөдөр та шийдвэрээ гаргаад, АМХГ нь Тост, Тосонбумбад үйл ажиллагаа явуулж байгаа компанийн эрхийг цуцал, мэдэв үү. Үүрэг өглөө шүү би. Аваачаад тавьчихсан байгаа машин техникийг журамла, цагдаагийн дарга, та өөрөө газар дээр нь очиж ажилла. Ард түмэнд авлига өгөх гээд байгаа сумын удирдлагуудыг шалга. Хэрвээ энэ ажлыг хийж чадахгүй бол ажлаа өг" хэмээлээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Хөвсгөл нуурт живсэн “Зил 131” автомашиныг 23 метрийн гүнээс татан гаргажээ 4 цагийн өмнө
Нийслэлийн есөн дүүрэгт 386 цэгээр нөөцийн махыг худалдаалж байна 5 цагийн өмнө
Н.Учрал: АН-тай хамтрах эсэхээ намынхаа УЗ-д танилцуулна 6 цагийн өмнө
​Ч.Лодойсамбуу: АН-ын бүлгийн зартай наймаачид улс орноо бодож ганц удаа арчаатай байгаарай! 7 цагийн өмнө
Гэрэлтүүлгийн ил задгай кабель, тагийг засварлах солих, угаах ажил үргэлжилж байна 7 цагийн өмнө
УИХ-ын гишүүн Д.Энхтүвшин НЗД-ын орлогч Т.Даваадалайд гар хүрэв 8 цагийн өмнө
Дөрөвдүгээр сард зохион байгуулах бөхийн барилдааны хуваарь 9 цагийн өмнө
Эрүүгийн хуулийн 13.14 дүгээр зүйлийг өөрчлөх асуудлаар хэлэлцүүлэг боллоо 10 цагийн өмнө
Засгийн газарт үлдээж болохгүй сайд нарын нэг бол Б.Батцэцэг 11 цагийн өмнө
ТААМАГ: Засгийн найман суудлын төлөөх АН-ын дотоод зодоон 11 цагийн өмнө
ТААМАГ: Б.Жавхлан, Ж.Энхбаяр, С.Бямбацогт, С.Амарсайхан нарын нэг нь марафонд түрүүлнэ 12 цагийн өмнө
"Инээдмийн баяр"-ын өдөр тохиож байна 12 цагийн өмнө
Нийслэлийн дөрвөн дүүрэгт хэсэгчилж цахилгаан хязгаарлана 12 цагийн өмнө
Өнөөдөр ихэнх нутгаар тогтуун байна 12 цагийн өмнө
Улаанбурхан өвчний 33 тохиолдол шинээр бүртгэгдлээ Өчигдөр
Ш.Ёл: ноолуурыг стандартын дагуу бэлтгэж чанарыг сайжруулснаар зах зээл дэх үнийг өсгөж, малчдын орлого нэмэгдэх боломжтой Өчигдөр
Чөлөөт бүсийн тухай хууль”-д нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн талаар сэтгүүлчидтэй мэдээлэл солилцлоо Өчигдөр
Сурронтой холбоотой зам тээврийн осол 161 бүртгэгджээ Өчигдөр
ТААМАГ: Н.Учралын Засгийн газар урт наслахын тулд ХҮН, Үндэсний эвслийг багтаана Өчигдөр
Явган хүний зам дээр байршуулсан гэрэлтүүлгийн 1000 шонг шилжүүлж, нөхөн сэргээлтийн ажлыг эхлүүлжээ Өчигдөр