​Ц.МАГАЛЖАВ: СЭРГЭЭШИЙН В СОРЬЦЫН ШИНЖИЛГЭЭ ЯВУУЛАХ ХҮСЭЛТ БӨХИЙН ХОЛБООНД ИРЭЭГҮЙ БАЙНА

О.Шүрэнцэцэг
2019/08/11


МҮБХ-ны дэд тэргүүн, Монгол Улсын заан Ц.Магалжаваас допингтой холбоотой асуудлаар тодрууллаа.

-Сэргээшийн шинжилгээ өгсөн 16 бөхийн 13 нь ямар нэгэн асуудал байхгүй, допинг хэрэглээгүй гэж мэдэгдлээ. Бөхчүүдийн энэ мэдэгдэл бүгд үнэн үү?
-Үнэн. 7-р сарын 12-ны орой шөвгөрсөн бөхчүүдийн сэргээшийн шинжилгээ авсан. 14-21 хоногийн хугацаанд хариу нь допингийн эсрэг үндэсний төвд ирдэг. Харин тус төвөөс бөхчүүдийн сэргээшийн шинжилгээний хариуг Үндэсний баяр наадмыг зохион байгуулах хороонд өгдөг. Үүний зэрэгцээ шинжилгээнд хамрагдсан бөхчүүдэд бүгдтэй нь утсаар холбогдож хариуг нь өгсөн байгаа.
- Одоогийн байдлаар сэргээшийн хариугаа олон нийтэд мэдээллээгүй Э.Оюунболд, Ж.Ням-Эрдэнэ, Д.Цэрэнтогтох нар шинжилгээнийнхээ хариуг авсан юм болов уу. Энэ талаар тодорхой мэдээлэл байна уу?
-Тэрийг манай холбоо сайн мэдэхгүй. Хэрвээ допингийн хариу зөрчилтэй ирсэн бөхчүүд байвал манай холбооруу хандах учиртай. Учир нь эдгээр бөхчүүдээс допинг илэрлээ, В сорьцын шинжилгээг явуулах хэрэгтэй байна гэх хүсэлтийг Баяр наадмыг зохион байгуулах хорооноос манай салбар холбооруу албан бичгээр хандах ёстой. Одоогийн байдлаар ийм бичиг манай холбоон дээр ирээгүй байна.
-Наадмын түрүү бөхөөс допинг илрээгүй биздээ?
-Мэдэхгүй. В сорьцын шинжилгээ явуулах албан хүсэлт манай дээр одоогийн байдлаар ирээгүй байна. Анхны шинжилгээ гарсны дараа 14 хоногийн дотор явуулах ёстой байдаг.
-Допинг хэрэглэсэн бөхчүүдийн нэрсийг хэзээ албан ёсоор олон нийтэд зарлах бол. Танай холбоо энэ талаар мэдээлэлтэй байна уу?
-Үндэсний баяр наадмыг зохион байгуулах хорооны бөхийн салбар хороо маргааш ажлын өдөр олон нийтэд мэдээлэл өгөх байх.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна 12 цагийн өмнө
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 13 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 15 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 16 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан Өчигдөр
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18