БУЛГАН АЙМАГТ ЭХНЭР, НӨХӨР ХОЁРЫГ ЭРҮҮДЭН ШҮҮСЭН ҮҮ?

Н.Мижидмаа
2019/08/05

Булган аймгийн Бугат сумын иргэдийн хурлын төлөөлөгч Б нь 2018 оны арванхоёрдугаар сарын 19-20 нд шилжих шөнө бусдын гарт амиа алдсан харамсалтай хэрэг гарсан байдаг. Уг хэрэг нь өнөөдрийн байдлаар Булган аймгийн цагдаагийн газарт шалгагдаж байна.

Гэвч уг хэрэгтэй холбогдуулан гэрчээр дуудсан эхнэр, нөхөр хоёрыг Булган аймгийн Цагдаагийн газраас эрүүдэн шүүсэн гэх асуудлаар түүний өмгөөлөгч М.Ганзориг манай редакцид хандсан юм.

Тодруулбал тухайн эхнэр нөхөр хоёрын өмгөөлөгч гэх М.Ганзориг: Хүн амины хэрэгт гэрчээр дуудсан эхнэр нөхөр Д, О нарыг 2019 оны 08 дугаар сарын 02-ны өдөр "ганц худаг" гэх газарт хорино, хэргээ хүлээ, талийгаачийг чи сандлаар цохьсон, бүх гэрчүүд тэгж хэлж байна гэх мэтээр дарамталсан. Мөн эхнэр О-г 12 цаг, нөхөр Д-г 24 цаг хоолгүй ар гэрийхэнтэйгээ холбоо барих эрхийг нь хязгаарлаж хэргээ хүлээхийг тулган шаардсан тухай миний үйлчлүүлэгчид мэдээлсэн гэв.

Эрүүдэн шүүх гэмт хэрэгт дан ганц биемахбодид халдах бус үг хэлээр дарамталж, хэргийг тулгах, сүрдүүлэн зовоох хэлбэрүүд тооцогддог байна.

Хэргийг эргэн сануулахад талийгаач Б тархиндаа гэмтэл авч Дархан-Уул аймгийн эмнэлэгт хүргэгдээд нас барсан бол түүний эхнэр хүнд бэртэж толгой нь хавагнан, гарандаа 11 оёдол тавиулсан байдаг. Тухайн үед уг хэрэгтэй холбоотой АН-аас хэвлэлийн хурал зохион байгуулж байсан ч цагдаагийн байгууллагаас ахуйн хүрээнд үйлдэгдсэн гэмт хэрэг гэдгийг сануулж байсан удаатай.



0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 26 минутын өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 1 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 2 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 20 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ 23 цагийн өмнө
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18