АЛБАНЫ АВТОМАШИНУУДЫГ ЗУГАА ЦЭНГЭЛДЭЭ ЗАЙДАГНАЖ БАЙНА, У.ХҮРЭЛСҮХ САЙДАА

О.Шүрэнцэцэг
2019/08/01

Төрийн албаны автомашиныг хувийн хэрэгцээнд ашиглахгүй байх, тусгай тэмдэглэгээ наахыг ЗГ журам гаргаж бататгасан. Гэвч энэ журмыг ЗГ-ын Хэрэг эрхлэх газрын хуулийн хэлтсийн дарга Н.Мягмар нь зөрчиж албаны хэрэгцээнд унадаг 02-07 УБЗ улсын дугаартай сонато маркийн автомашинаар хүүхдээ сургуульд хүргэж байхыг Заригийн сурвалжлах баг илрүүлсэн байдаг. Гэвч түүнд хариуцлага хүлээлгээгүй. Тэгвэл ХААИС-ийн харьяа Мал аж ахуйн эрдэм шинжилгээний хүрээлэнгийн нэр дээр бүртгэлтэй "УБВ -3303" улсын дугаартай Ланд криузер маркийн автомашинаар залуучууд зугаалж байх юм. Энэхүү бичлэгийг Д гэгч нь 2019 оны 07-р сарын 19 –ны өдөр Өвөрхангай аймагт явахдаа инстеграмдаа оруулжээ. Мал эмнэлгийн эрдэм шинжилгээний хүрээлэнд албаны зориулалтаар 2-3 автомашин байдаг. Эдгээр автомашиныг зөвхөн албаны хэрэгцээнд унах ёстой ч ийнхүү төрийн өмч орон нутагт зугаа цэнгэлийн хөл залгуулж байгаад холбогдох байгууллагууд анхааралдаа авна бизээ. Тус хүрээлэнгийн захирлаар Т.Батсүх гэгч ажилладаг юм. Т.Батсүх нь залуучуудтай ийнхүү албаны машинаар зугаалж явсан уу эсвэл тус газрын ажилчдын хүүхдүүд төрөөс машин унаж төсвөөс шатахуунаа хийлгэж наргидаг болсон уу гэдгийг холбогдох газрууд тодруулах шаардлагатай байна.

#Бичлэг




0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна 11 цагийн өмнө
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 13 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 14 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 15 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан Өчигдөр
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18