Бурхны шашны гурван зулын нэг, Ламын гэгээн Лувсанданзанжанцаны түмэн өлзий гийсний 380 жилийн ойд зориулсан Даншиг наадам Баянхонгор аймагт болжээ.
Энэ даншиг наадмаар “Таван түмэн сарлаг" баяр зохион байгуулж буй бөгөөд наадмын нээлтийн үеэр нэгэн сарлаг наадмын нээлтийг түйвээжээ. Уяанаасаа алдуурсан сарлаг талбайд салхигүйтсэн нь олон хүнийг айлгаж орхив. Наадмын нээлтийн үеэр үймээн гаргасан догшин сарлагийг цагдаагийн албан хаагчид хорьж зогсоосон байна
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна