Эрчим хүчний сайд асан М.Сономпилд холбогдох хэргийн шүүх хурал болж байна. Өнөөдөр 11.00 цагаас Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд эхэлсэн юм. Түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 263 дугаар зүйлийн 263.2, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Төрийн албан тушаалтан албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулан ашигласан гэмт хэрэгт холбогдуулан буруутган шалгаад байгаа юм.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна