ТҮЦ-ҮҮДЭД ТАРААСАН 157 ХАВЧУУРГАТАЙ ТАЛХЫГ УСТГАЖ, ҮРГЭЛЖЛҮҮЛЭН ШАЛГАЛТ ХИЙЖ БАЙНА

О.Шүрэнцэцэг
2019/07/24

Долдугаар сарын 20­нд 22 хүн хиам, өндөгтэй хавчуургатай талх ТҮЦ­ээс худалдаж авч идээд хордлогонд орсон талаар мэргэжлийн хяналтын байгууллагаас мэдээлж байсан билээ. Хордсон иргэдээс хоёр нь сэхээнд орсон боловч өчигдрийн байдлаар биеийн байдал тогтворжиж байгаа гэнэ. Эрчимт эмчилгээ хийлгэж байсан хоёр хүний нэг нь 62 настай, нөгөө нь бөөрний архаг дутагдалтай хүн байсан аж. Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын шалгалтаар Баянзүрх дүүргийн харьяат ээж охин хоёр тус дүүргийн VI хороонд байрлах байранд дээрх төрлийн бүтээгдэхүүн бэлтгэж, ТҮЦ­үүдээр тараасан байсныг тогтоожээ. Хордлогод орсон иргэд "Тэнгис" кино театр, "Хүүхдийн урлан бүтээх төв" болон "Багшийн дээд", "Бөхийн өргөө"­ний автобусны буудлын ойролцоох ТҮЦ­үүдээс тус бүтээгдэхүүнийг авч идсэн байна. Тиймээс ТҮЦ­үүдээр тараасан нийт 157 бүтээгдэхүүнийг утсгаж, зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулж байсан газрын үйл ажиллагааг зогсоож, зөрчлийн хэрэг үүсгэн шалгаж байгаа аж. Зориулалтын бус байранд орц найрлага, хадгалалтын горим нь тодорхой бус, хаяг шошгогүй бүтээгдэхүүн бэлтгэж борлуулсан иргэн, аж ахуйн нэгжийг Зөрчлийн тухай хуулиар шийтгэдэг. Хуульд зааснаар 50 мянгаас 300 мянга хүртэлх төгрөгөөр торгох заалттай.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна 10 цагийн өмнө
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 12 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 13 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 14 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан Өчигдөр
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18