С.ЗОРИГ АГСНЫ АМЬ НАСЫГ ХӨНӨӨСӨН ХЭРГИЙН УЧИР ЗАНГИЛАА ЭЭДРЭВ ҮҮ

О.Шүрэнцэцэг
2019/07/24

-Б.Хурц нарыг шүүх хурал ирэх сарын 12-ны өдөр хүртэл хойшлов-

Тодруулбал, Шүүгдэгч нарын өмгөөлөгчийн зүгээс хохирогч Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг эрүүдэн шүүсэн гэгдэж байгаа гүйцэтгэгч Ц.Амгаланбаатарыг шүүх хуралд оролцуулах хүсэлт гаргаж, шүүх бүрэлдэхүүн хүсэлтийг хүлээн авснаар 14.00 цаг хүртэл хойшилсон байна. Үдээс хойших хуралдаан үргэлжилсэн ч С.Зоригийг хөнөөсөн хэргээр ял эдэлж буй Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг эрүүдэншүүсэнтэй холбоотой шүүх хурлыг ирэх наймдугаар сарын 12­ны өдөр хүртэл дахин хойшлууллаа.

Шүүх хурал завсарлах үеэр сэтгүүлчид ТЕГ­ын дарга асан, хошууч генерал Б.Хурцаас цөөн асуултад хариулт авахад "Эрүүдэн шүүсэн тушаалыг ТЕГ­ын даргаар ажиллаж байхдаа та өгсөн үү, энэ тал дээр тайлбар өгөөч" хэмээн асуухад тэрбээр "Тийм зүйл байхгүй. Шүүх хурал дуусаагүй байна" гэдгээс өөрийг хэлсэнгүй. Уг хэргийг хамтран гүйцэтгэсэн, хамжигчаар оролцсон, мөрдөн байцаах ажиллагааны нууцыг задруулсан, хууль бусаар ашигласан гэх зэрэг хэрэгт Б.Хурц, Г. Эрдэнэбат, О. Бархасбадь, Ж.Мөнхгал, С.Баяр, С.Эрдэнэбат, Ү.Отгонбаяр, О.Бямбажав, Э.Өлзийбаяр нарын есөн хүнд прокуророос яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн. Шүүгдэгч нар 10 гаруй өмгөөлөгчтэй шүүх хуралдаанд оролцсон ч ийнхүү хойшлов.

Шүүх хуралд мөн С.Зориг агсны эхнэр Б.Булган, Т.Чимгээ, Б.Содномдаржаа нар хохирогчоор оролцлоо. Хурал завсарлах үеэр шүүгдэгч Г.Эрдэнэбатаас мөн уг хэргийн талаар тодруулахад "Ялтнуудыг эрүүдэн шүүсэн тухай мэдээгүй. Бид нарт мэдэх боломжгүй зүйлс гэж бий. Хэргийг хэрэгсэхгүй болгох талаар ч би мэдэхгүй. Тэр бол өмгөөлөгчийн байр суурь байх" гэлээ.

Харин С.Зориг агсны эхнэр Б.Булганы өмгөөлөгч Ц.Гүенбаатар "Манай үйлчлүүлэгчийг 2015 оны арваннэгдүгээр сард С.Зоригийн амь насыг хохироосон хэрэгт холбогдуулан цагдан хорьсон. Хорьж байх хугацаандаа эрүүдэн шүүсэн. Хэрэв эрүүдэн шүүсэн бол цагдан хорьсон нь ч бас хууль бус гэсэн үг. Мөрдөн байцаах алба болон прокурорын зүгээс Б.Булганыг хохирогчоор оролцуулах санал гаргасан юм билээ. Үүний дагуу хохирогчоор оролцож байна" гэлээ.

Энэ үеэр мөн Б.Содномдаржаагийн эхнэр Г.Энхбаяр "Тагнуулынхан манай гэр бүлийнхнийг тайван байлгадаггүй байсан. Ханийг минь наранд байхад чамайг ална шүү. Эхнэрийг чинь ална шүү. Хүүгээс чинь эхлэх юм уу. Миний үгээр явахгүй бол эхнэрийг чинь мөчилж ална гэх мэтээр их олон удаа утсаар дарамталдаг байсан. Мессеж ирдэг байсан. Цагдаад хэлэхээр арга хэмжээ авдаггүй байлаа. Хүүхдүүд нь аавыгаа ирнэ гэж гэртээ хүлээж байна" гэв.

"Улс төрийн хүрээний маш олон хүний нэр холбогддог С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэрэг "амилж" шүүх үнэн мөнийг олж чадвал Монгол Улсын хууль, шүүх засаглалын нэр хүнд өнөөдрийнхөөсөө жаахан өндийнө. Юутай ч тагнуулынхан эрүүдэн шүүсэн эсэхийг нийтээрээ харах үлдлээ."

Олны анхаарлыг татсан дуулиант хэргүүд дээр өмгөөлөгчөөр ажилладаг болсон Г.Батбаяраас хэвлэл мэдээллийнхэн цөөн асуултад хариулт авч байр суурийг нь сонслоо. Тэрбээр "Эрүүдэн шүүсэн хүмүүс нь мөрдөн байцаагч, тагнуулынхан биш, Ц.Амгаланбаатар, Итгэлтөгс нар шүү дээ. Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг эрүүдэн шүүгээд байгаа хүн нь хоригдол Ц.Амгаланбаатар. Бичлэг дээр эзэн холбогдогч нь тун тодорхой харагдаж байхад иргэдэд буруугаар таниулж болохгүй. Эрүүгийн хуулинд зааснаар хэрэв зодож хэрэг хүлээлгэсэн бол сахилгын шийтгэл хүлээнэ гэсэн заалттай. Амгаланбаатар, Итгэлтөгс нар сахилгын шийтгэл хүлээх ёстой. Гэтэл энэ хүмүүс нь хариуцлага хүлээхгүй, мөрдөн байцаагч, хэрэг бүртгэгч нар нь буруудаад явж байна. Саналаа орж тавина. "Маш нууц" гэсэн нэрийн дор хүнийг хэлмэгдүүлэх зүйл явагдаж магадгүй байна. Үүнийг би өмнөх хурал дээр ч хэлсэн" гэв.

С.Зориг агсны амь насыг хөнөөсөн хэрэгт шийтгүүлсэн Б.Содномдаржаагийн ээж Л.Жавзмаа ч мөн ирсэн байлаа. Тэрбээр "Миний хүүг хүний эрх зөрчиж дөрвөн жил тамлалаа. Хорин хэдэн жилийн ял өгсөн. Хэвлэл мэдээллээр ил болсны хүчээр арга хэмжээ авч байна гэж ойлгож байна. Өмнө нь шүүхэд итгэх итгэл надад үнэндээ байгаагүй. Шүүх 17­8 хүнийг хэлмэгдүүлсэн. Өнөөдрийн шүүх бүрэлдэхүүн үнэн мөнийг нь олох байх. Эгч нь хүүтэйгээ долоо хоногийн өмнө эмнэлэгт уулзсан. Хүү минь ч мөн хууль гэж байдаг бол үнэний талд гарна байх гэж хэлсэн.Ер нь биднийг энэ бүх хугацаанд Тагнуулынхан л их дарамталсан даа. Шүүх байгууллага тагнуулынхны гар хөл битгий болчихоосой гэж залбирч байна" гэлээ.

Хэргийн захиалагч ил болсон, илрээгүй, тэгсхийгээд замхарна, гэмгүй хүмүүсийг хэлмэгдүүллээ, гэмтнүүд үйлийн үрээ эдэлж байна... гэх мэт олон нийтийн дунд мөнхийн асуулт, сэжиг бүхий сэжүүрээр дүүрэн энэ хэрэг өнгөрсөн 21 жилийн дуулиан яах аргагүй мөн байв. Маш олон хүний нэр холбогддог С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэрэг ийнхүү дахин "амилж" шүүх үнэн мөнийг олж чадвал Монгол Улсын хууль, шүүх засаглалын нэр хүнд өнөөдрийнхөөсөө жаахан өндийнө. Юутай ч тагнуулынхан эрүүдэн шүүсэн эсэхийг нийтээрээ харах үлдлээ. Гэхдээ нөгөө талаас С.Зориг агсны амь насыг хөнөөсөн хэргийн учир зангилаа ээдрэв үү гэх сэжиг төрж буйг нуух юун...



Эх сурвалж: Үндэсний шуудан М.Мөнхтунгалаг


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ХЗДХЯ: 30 байгууллагын 83 дүрэм журмыг хүчингүй болгуулав 5 цагийн өмнө
SAT1 хэвшлийн эрсдэлийг бууруулах арга хэмжээний төлөвлөгөөг хэлэлцэж байна 6 цагийн өмнө
Хуурамч урамшууллын зар сурталчилгаагаар иргэдийг залилан мэхлэх оролдлого нэмэгдэж байна 7 цагийн өмнө
''Тамгат шүтээн" тахилга, ёслолын арга хэмжээ зохион байгуулагдана 7 цагийн өмнө
Улсын онцгой комисс өвөлжилтийн бэлтгэл, бэлэн байдлыг хангах чиглэлээр хуралдлаа 9 цагийн өмнө
ТААНАГҮЙ ГОВЬ 9 цагийн өмнө
Өнөөдөр дараах байршлуудад цахилгаан хязгаарлана 9 цагийн өмнө
Улсын начин Д.Цэрэнтогтохын барилдах эрхийг түр түдгэлзүүлжээ 9 цагийн өмнө
0-4 насны хүүхдүүд витамин, даралт, зүрх судасны эм, ууж хордох нь түгэээмэл байна 10 цагийн өмнө
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 74 зөрчил бүртгэгджээ 11 цагийн өмнө
Нийслэлд өнөөдөр бороо орно 12 цагийн өмнө
Монголын Волейболын шигшээ баг Зүүн азийн шилдгүүдтэй 8-р сарын 5-9-нд эх орондоо өрсөлдөнө Өчигдөр
Японд дахин 7.1 магнитудын хүчтэй газар хөдөллөө Өчигдөр
Нэгдүгээр ангийн элсэлтийн цахим бүртгэлийг 08 дугаар сарын 17-28-ны өдрийг дуустал бүртгэнэ Өчигдөр
Хүчингийн хэргийн хохирогч болсон найман настай охиноо эмчлүүлэхийн тулд зээл авсан Өчигдөр
Эрх мэдэл урвуулан ашигласан, хахууль авсан хэргүүдийг прокурорт хүргүүлжээ Өчигдөр
Нэг хоногт гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн 58 иргэнийг шалгаж эхэллээ Өчигдөр
Наймдугаар сард ихэнх нутгаар олон жилийн дунджаас дулаан байна Өчигдөр
Өнөөдөр Хангай, Хэнтийн уулархаг нутгаар дуу цахилгаантай аадар бороо орно Өчигдөр
Хамгаалалтад авсан хүүхдүүдийн ээж Т.А-г бага насны хүүхдээ зодсон гэх үндэслэлээр түр саатуулжээ 2026/07/28