Тагнуулын ерөнхий газрын дарга асан Б.Хурц Улсын ерөнхий прокурорын орлогч асан Г.Эрдэнэбат, нарын нэр бүхий есөн хүнд холбогдох хэргийн шүүх хурал эхэллээ.
Шүүх хуралд хохирогчоор Б.Содномдаржаа, Т.Чимгээ нар оролцож байгаа бол гэрчээр С.Зориг агсны гэргий Б.Булган оролцоно. Харин шүүгдэгч нар нийт 10 гаруй өмгөөлөгчтэйгөөр энэ удаагийн хуралд оролцож байна.
С.Зориг агсны аллагын хавтаст хэрэг цорын ганц гэрчтэй. Гэрчтэй мөртлөө С.Зориг агсны хэрэг илрэхгүй удсан билээ. С.Зориг агсны эхнэр Б.Булган тус хэрэгт гэрчээр, сүүлдээ холбогдогчоор татагдан шалгагдаж байсан. Тэрбээр өнөөдөр Б.Хурц нарын 9 хүнд холбогдох шүүх хуралд гэрчээр дуудагдан ирлээ.
Дөнгөж сая Шүүхээс шүүх хурлыг 14.00 цаг хүртэл хойшилсон байна. Учир эрүүдэн шүүхэд оролцсон Ц.Амгаланбаатарыг шүүх хуралд гэрчээр оролцуулахаар болсон байна.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна