НООСНЫ ҮЛГЭРИЙГ САНАГДУУЛАМ НОСК-ИЙН СУГАЛАА
БуянтУхаа орчимд нийслэлийн хамгийн азтай, одтой, бурханд ивээгдсэн буянтай иргэд амьдардаг гэчихвэл хэтрүүлсэн болохгүй ээ. Энэ бүс нутагт сугалаанд хэт ёндоотой, хийморь сэргэлэн, суудал өнцөгдөөгүй иргэд амьдрах магадлал өндөрссөөр л байна. Хэт азтай иргэнд чиглэсэн хотхон, хороолол баригддаг жишиг тогтов. Ийм орон сууцыг анх ТОСК эхлүүлж БуянтУхаа хорооллыг барьсан байдаг бол НОСКийн үед ч мөн энэ байдал арилсангүй ээ. Тун ч олон үзүүлэлтээр нь шүүж, харьцуулж иргэдийнхээ азыг үзэхдээ гарсан өдрийн гариг, төрсөн өдрийн төөрөг, жил, орд, нас хүйс, ахуй байдлын үзүүлэлт, амжилт бүтээл, хүүхдийн тоо, хүйсийн харьцаа, өр зээл, нийгмийн гарал үүсэл зэрэг бүртгэлийн сайт руу нь орохоос ч залхуу хүрэм олон үзүүлэлтээр нь шүүж шигшинэ гэж байгаа. Хямд үнэтэй, богино хугацаанд төлбөрөө төлж эзэмшиж болох, орлого багатай иргэдэд зориулна гэх мэт байртай болохыг хүссэн бүхний сэтгэлд нийцэж, мөрөөдлийг өдөөсөн пиартай түрээсийн орон сууцны сугалаа одоогоор Монголын хамгийн отгон, эрэлт ихтэй, оролцогч олон, өндөр хүлээлт үүсгэсэн сугалаагаар нэрлэгдэж байна. Харганы толгой дахь ноос түүж томоод найзыгаа авардаг үлгэр шиг НОСКийн түрээсийн орон сууцны сугалаа "Шударга болно" гэх өнөөх л танил дотно шошготой.
Тун ч олон үзүүлэлтээр нь шүүж, харьцуулж иргэдийнхээ азыг үзэхдээ гарсанөдрийн гариг, төрсөн өдрийн төөрөг, жил, орд, нас хүйс, ахуй байдлын үзүүлэлт, амжилт бүтээл, хүүхдийн тоо, хүйсийн харьцаа, өр зээл, нийгмийн гарал үүсэл зэрэг бүртгэлийн сайт руу нь орохоос ч залхуу хүрэм олон үзүүлэлтээр нь шүүж шигшинэ гэж байгаа.
ЦЭЦЭРЛЭГ, СУРГУУЛЬГҮЙН ХАРИУЦЛАГААС ЭРХ БАРИГЧДЫГ ЗУГАТААЛГАСАН СУГАЛАА
Өдгөөсөө дөрвөн жилийн өмнөөс эрчээ авсан цэцэрлэгийн сугалаа эрх баригчдыг хариуцлагаас бүрэн зугатаалгасан сайхан жишээ. Иргэд ч сугалгааны байдалдаа дасаж азтай нь хүүхдээ цэцэрлэгт өгч азгүй нь гэртээ цоочилдог сүүлийн дөрвөн жилийн хэв маягтаа дасав. Цэцэрлэг, сургуулийн хүртээмжийг сайжруулахыг шаардахаасаа өмнө сугалааны тов хэзээ гарахыг сурагладаг болов. Хөөрхий минь гэж, ийм болтол нь биднийг хомсдолд дасгаж чадаж байна аа. Тухайнүедээ хамгийн дуулиантай эхэлж байсан "Цэцэрлэгийн сугалаа" наас бид юу хожив. Зуу зуун эцэг эх цэцэрлэгийн гадна хонон өнжин дугаарлахаа л байчихсан болохоос боловсролын хоцрогдолтой хүүхдийн тоо буураагүй, нэмэгдсээр байгаа эмгэнэл цэцэрлэгийн сугалааны ард байсаар. Эрх баригчид иргэд, цэцэрлэгийн насны иргэнээ ийм байдлаар хэдэн жил доромжлох вэ. Цэцэрлэг мөрөөдөж урт дараалалд зогсдоггүй болсон гэх өнгөцхөн гоё тайлбараар хэдий болтол цэцэрлэг, сургуулийн хүртээмжгүй байдлаа халхлах вэ. Өчигдрөөс эхэлсэн 20192020 оны хичээлийн жилийн цэцэрлэгийн бүртгэл цахим орчинд иргэдийг бухимдуулаад эхэллээ. Албаны эх сурвалжийн мэдээлж буйгаар нийслэлийн хэмжээнд цэцэрлэггүй 20 хороо байгаагаас 25 насны 30 мянга гаруй хүүхэд сургуулийн өмнөх боловсрол олж авч чадахгүй, гэртээ цоожлуулахаар дүн гарчихжээ. Жил бүр мэндэлж буй бяцхан үрсэд ч хамгийн их хамаатай болчихсон сугалаатай боловсролын тогтолцоог шинэчлэхгүй бол таван настай хүүхэд бүртгэж авах цэцэрлэг өчигдрийн байдлаар Баянзүрх дүүргийн хэд хэдэн хороонд байсангүй ээ.
Ийм молиго үмхүүлж ашиг орлогоо нэмэгдүүлдэг аж ахуйн нэгжүүдийн тэргүүн магнайд "Номин холдинг" нэрлэгддэг. Монгол орон даяар хэрсэн хамгийн олон салбартай тус компаниас байсгээд л "Тэрбумтан" сугалаа гэх худалданавалтын шуурга дэгдээж иргэдийг молигоддог. Ингэхдээ "Номин"гийн сүлжээ дэлгүүрээс хийсэн худалдан авалтынхаа 50 мянган төгрөг тутамд нэг ширхэг сугалаа авдаг бөгөөд сугалааны тохирлын үеэр Номин Юнайтед Их дэлгүүрийн гадаа талбайд ёстой л бум бужигнадаг. Хүнсний худалдааны "дайн" "Номин" гийн сугалаагаар үргэлжилдэг ээ. Хамгийн хөгийн нь юу юугүй хугацаа нь дуусах гэж байгаа агуулах дүүрэн барааг ийн хямдруулдаг. "Номин" шиг сугалаагаар молиго үмхүүлээд иргэдийн халаасыг сэгсэрдэг үндэсний компаниуд байсаар л. Тухайлбал, "Таван байр сугалаат хөтөлбөр", "Цахим гүйлгээ хийгээд 14 хоног тутам азтан болоорой", "Дансаа цэнэглээд 1000 хувийн бонус аваарай", "Супер азтан шалгаруулах Хаврын синдром урамшуулалт худалдаа", "Азтай 300 хэрэглэгчийг Япон орноор аялуулна", "Тэрбумтан сугалаат худалдаа", "Бэлэн гоймонгийнхоо тагийг цуглуулаад сугалаанд оролцоорой", "Аз дагуулсан 10 долоо хоног", "Хүүхдийн живх"ний уутаа цуглуулж авчраад нэгийг аваарай гэх мэт. Утсандаа нэгж хийхдээ, банкаар үйлчлүүлэхдээ, бараа бүтээгдэхүүн худалдан авахдаа сугалаанд оролцдог болсоор өнө удав. Сугалаанаас үнэнийг хэлэхэд, иргэд залхав.
ЭЗЭН НЬ ХЭН БОЛОХ НЬ БҮРХЭГ НӨАТ-ЫН СУГАЛАА
2016 оны нэгдүгээр сарын 1нээс НӨАТ тухай хууль шинэчилсэн найруулгаар хэрэгжиж, иргэд бараа үйлчилгээ худалдан авсан баримтаараа сугалаанд оролцох эрхтэй болсон билээ. Гурван жил үргэлжилж байгаа НӨАТын сугалаа өдгөө Монголд явагдаж байгаа хамгийн өндөр хонжвортой, хамгийн олон азтан шалгаруулдаг татварын буцаан олголт гэхэд болно. Гэвч харамсалтай нь мөн л шударга зарчмаар супер азтанаа тодруулдаг нь мөн л эргэлзээтэй. Ингэж хэлэхийн учир нь 20 мянган төгрөгхожсон азтанууд нь тодорчихдог хэрнээ 400 сая төгрөг хожсон азтан нь тодроогүй "но"той.
Монгол Улсын иргэн хуулиар олгогдсон эрхийнхээ дагуу 0.7 га газар өмчлөх боломжтой болсон. Хүн бүрийг баярлуулсан энэ мэдээлэл азтануудад л хамаарав. Сануулбал, нийслэлийн 52 байршилд иргэнд гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар газар өмчлүүлэх ажлыг 2015 онд цахим хэлбэрээр зохион байгуулсны үр дүнд азтай нь хотын төвөөс хол, ойр нь хамаагүй ч газартай болсон юм. Үүний араас зуслангийн газар өмчлүүлэх ажлыг мөн л сугалааны хэлбэрээр зохион байгуулсныг дурдая.
Сугалаагүй үйлчилгээ, азтангүй төрийн ажил гэж байхаа больсон энэ улсад сугалаагаар шийдэгддэг ахуй, ажлын бүтэц шинэчлэгдэхгүй л бол өөрийн итгэл үнэмшил, хөдөлмөр зүтгэлдээ найддаг иргэдийн тоо буурах нь ээ.
Эх сурвалж: Үндэсний шуудан
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна