ХОТЫН ДАРГА С.АМАРСАЙХАН СУРГУУЛЬ, ЦЭЦЭРЛЭГ БАРИХ ГАЗРЫН АСУУДЛААР ЗАХИРАМЖ ГАРГАЛАА

О.Шүрэнцэцэг
10 цагийн өмнө

Улаанбаатар хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөө болон хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө, гэр хорооллын газрыг дахин хөгжүүлэх төсөл хөтөлбөрийн дагуу орон сууцны хороолол, хотхоны дунд сургууль, цэцэрлэг барихаар төлөвлөгдөн батлагдсан боловч өнөөг хүртэл баригдаагүй байгаа байршлын газар эзэмших эрхийг нийслэлийн Боловсролын газарт шилжүүлэх захирамжийг нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан гаргалаа.

Захирамжид "Орон сууцны хороолол, хотхоны хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө, суурьшлын бүс, гэр хорооллыг дахин төлөвлөж хөгжүүлэх төсөл хөтөлбөрийн дагуу шинээр барихаар төлөвлөгдөх сургууль, цэцэрлэгийн газрыг хороолол, хотхоны барилга угсралтын ажил эхлэхээс өмнө нийслэлийн Боловсролын газрын нэр дээр шилжүүлэх ажлыг 2019 оны долдугаар сарын 07-ны өдрөөс эхлэн зохион байгуулахыг нийслэлийн Газар зохион байгуулалтын алба /А.Энхманлай/-нд үүрэг болгосугай" гэжээ. Мөн холбогдох хууль тогтоомж, барилгын норм ба дүрмийн дагуу сургууль, цэцэрлэгийн барилгыг төлөвлөн, хэрэгжилтийг чанд мөрдөж, төлөвлөлтийг өөрчлөн батлахгүй байхыг нийслэлийн Хот байгуулалт, хөгжлийн газарт, шилжүүлсэн газар, баригдсан сургууль, цэцэрлэгийг нийслэлийн өмчид бүртгэн, ашиглалт хамгаалалтыг хариуцан ажиллахыг нийслэлийн Өмчийн ашиглалт, удирдлагын газарт тус тус үүрэг болгосон байна.

Захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж, гүйцэтгэл, үр дүнг тухай бүрт танилцуулж ажиллахыг нийслэлийн Засаг даргын Хүний хөгжил, нийгмийн бодлогын асуудал хариуцсан орлогч Ш.Анхмаа, нийслэлийн Хот байгуулалтын асуудал хариуцсан төслүүдийн удирдагч О.Мөнгөншагай нарт даалгалаа.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна 10 цагийн өмнө
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 12 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 13 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 14 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан Өчигдөр
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18