​ЁОХОР ХАТАР-2019 АРДЫН УРЛАГИЙН НААДАМ ХЭНТИЙ АЙМАГТ БОЛЛОО

О.Шүрэнцэцэг
14 цагийн өмнө

Буриад зоны эртний уламжлалт бүжгийн "Ёохор хатар 2019" наадмыг түүхэн аялал жуулчлалын бүс нутаг Хэнтий аймгийн Батширээт суманд долдугаар сарын 16-19-ний өдрүүдэд зохион байгуулж, шилдгүүдээ шалгарууллаа.Тус наадмыг дөрөв дэх удаагийн зохион байгуулж байгаа бөгөөд энэ жилээс Буриадын Хатар бүжгийн төрлийг нэмэгдүүлжээ.

Тус наадамд 12 хамтлагийн 300 гаруй ардын авьяастнууд өрсөлдөж шилдгийн шилдэг "Гранпри" шагналын эзнээр Хэнтий аймгийн Батширээт сумын "Тоонот" хамтлаг шалгарч,өргөмжлөл цом, 3 сая төгрөгийн эзэн боллоо.Мөн үзэгчдийн таашаалд нийцсэн хамтлагаар Дорнод аймгийн Баян-Уул сумын "Улзын шигтгээ" хамтлаг шалгарсан бол "Ёохор Хатар-2019" наадмын "НЭРЭМЖИТ ЦОМ"-ыг Зууны манлай бүжиг дэглээч Сэвжидийн нэрэмжит бүжгийн чуулгын дасгалжуулагч багш, МУГЖ Шагдарын Одонтуяа ардын дуу бүжгийн "Хан Хэнтий Чуулга"-д гардуулан өглөө.

Энэ жилийн "ЁОХОР ХАТАР -2019" наадмын хүрээнд Эрдэм шинжилгээний бага хурал, Буриад бөхийн барилдаан, Буриад сурын харваа, Хатар жороо морьдын уралдаан, сээр цохих, Тойрон хатар хийх, Буриад зоны аялгуу тоглолт зэрэг уламжлалт уралдаан наадмыг зохион байгуулж, наадамд оролцогчдоос гадна 1000 гаруйзочид төлөөлөгчдийг татсан өргөн дэлгэр наадам боллоо.

Дашрамд сонирхуулахад Хэнтий аймагт Чингис фистеваль, Тогорууны баяр, Ёохор наадам, Галшарын хурдан адууны баяр, Талын тайга нохойн уралдаан, Талын түмэн адууны баяр зэрэг 6 эвент арга хэмжээг уламжлал болгон зохион байгуулдаг.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна 9 цагийн өмнө
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 11 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 13 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 13 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан Өчигдөр
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18