ӨНӨР БҮЛ ТӨВД ШААРДЛАГАТАЙ ХӨРӨНГИЙГ ЗАСГИЙН ГАЗРЫН НӨӨЦ САНГААС ГАРГАНА

О.Шүрэнцэцэг
15 цагийн өмнө

Засгийн газрын өнгөрсөн пүрэв гарагийн хуралдаанаар "Өнөр бүл" төвийн нөхцөлийг сайжруулах, засвар хийхэд шаардагдах хөрөнгийг Засгийн газрын нөөц сангаас гаргахаар болжээ. Тус төвийн барилгад өнгөрсөн зургадугаар сарын 8-нд гал гарсан байдаг. Өнөөгийн байдлаар энэ төвд 188 хүүхэд амьдарч байгаа аж. Мөн хуралдаанаар "Төрийн албан хаагчийн богино, дунд хугацааны сургалтын агуулга, сургалтын хөтөлбөр"-ийг баталсан байна. Төрийн албаны тухай хуульд "Төрийн албан хаагчийн албан тушаалын ангилал, гүйцэтгэх чиг үүргийг харгалзан мэргэшүүлэх багц сургалт, "иргэнийг төрийн албанд томилсны дараа богино болон дунд хугацааны сургалтыг тус тус батлагдсан агуулга, хөтөлбөрийн дагуу Засгийн газрын харьяа төрийн албаны сургалтын байгууллага буюу Удирдлагын академи хариуцан зохион байгуулна" гэж тусгасан байдаг аж. Энэ өдрийн хурлаар "Монгол, Хятадын хилийн боомт, тэдгээрийн дэглэмийн тухай Монгол Улс, БНХАУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээр"-т нэмэлт, өөрчлөлт оруулах тухай Засгийн газар хоорондын ноот бичгийн төслийг дэмжив. Гарын үсэг зурах эрхийг сайд Д.Цогтбаатарт олгожээ. Монгол Улс, Бүгд Найрамдах Австри Улсын Засгийн газар хооронд байгуулах Санхүүгийн хамтын ажиллагааны хэлэлцээрийн төслийг дэмжсэн байна. Хөрөнгийг дэд бүтэц, хотын усан хангамж, бохир ус, хаягдал, төмөр замын болон замын хөдөлгөөний аюулгүй байдал, эрүүл мэнд, нийгмийн хамгааллын салбарт зарцуулахаар төлөвлөжээ. Төслийг УИХын холбогдох Байнгын хороо дэмжсэн тохиолдолд Ерөнхий сайд захирамж гарган хэлэлцээрт гарын үсэг зурах эрх олгох аж.

Эх сурвалж: Үндэсний шуудан


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна 9 цагийн өмнө
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 11 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 13 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 13 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан Өчигдөр
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18