СУРАГЧИЙН ДҮРЭМТ ХУВЦАС ИРЭХ САРЫН 1-ЭЭС ХУДАЛДААНД ГАРНА

О.Шүрэнцэцэг
2019/07/21

Наадмын дараа намар гэж. Амралт зугаалга дуусч ажил хөдөлмөртөө анхаарч эхлэх үе наадмын дараа өрнөдөг. Учир нь төд удалгүй хичээлийн шинэ жилийн бэлтгэл хийх цаг болж, томоохон худалдааны төвүүдийн ачаалал нэмэгдэж эхлэх үе ойртсоор байна. Хичээлийн жил эхлэхтэй зэрэгцэн сурагчийн дүрэмт хувцасны үнэ, материалын чанартай холбоотой асуудал эцэг эхчүүдийн хувьд томоохон бэрхшээлийн нэг болдог. Жил болгон л бөөсөрдөг пиджак, ханцуйн нь урагддаг цамцны тухай ярьж, тэнгэрт хадаж, газарт унасан үнэ хэлэх худалдаачдын ялгааг үл танин, хаанаас ямар дүрэмт хувцас авах тухай ам уралдуулан ярих эцэг, эхчүүд сошиал ертөнцөд ч олон байдаг. Энэ жил ч бас ийм байх болов уу. Энэхүү асуудалд томоохон үйлдвэрлэгч компаниуд хэрхэн анхаарал хандуулж, зах, худалдааны төвүүдэд ямар өртгөөр худалдаалж байгааг сурвалжлахаар "Нарантуул" олон улсын худалдааны төв, "Шилмэл загвар" компани, "Батзүү" ХХК-г зорив. Ур хийц, материал, шинэ содон загвараараа алдаршсан "Шилмэл загвар", "Батзүү" компани ердөө 13 хоногийн дараа буюу ирэх сарын 1-ээс нэрийн дэлгүүр болон томоохон худалдааны төвүүдэд дүрэмт хувцсаа борлуулахаар төлөвлөж байгаа аж.

Өөрсдийн онцлогийг харуулсан, бусдаас ялгагдах дүрэмт хувцсыг захиалгаар хийлгэдэг сургуулиуд ч цөөнгүй. Олон жилийн туршлагатай, хэрэглэгчдэдээ танил болсон "Батзүү" ХХК-тай 50 сургууль гэрээ байгуулж, захиалга өгсөн байна. Тус компани сурагчийн дүрэмт хувцасны үнээ нэмээгүй болохыг мэдэгдлээ. Тодруулбал, бага ангийн эмэгтэй дүрэмт хувцас 41 мянган төгрөг, эрэгтэйг нь 61 мянган төгрөгөөр худалдаалах юм байна. Харин дунд ангийн дүрэмт хувцас 76 мянга, ахлах ангийн сурагчид 98 мянган төгрөгөөр дүрэмт хувцсаа авах боломжтой аж. Харин "Шилмэл загвар" компанийн худалдааны ажилтанД.Цэвэлсүрэн "Энэ жил манай байгууллага дүрэмт хувцасны үнийг 5-8 хувиар нэмсэн" гэв. Энэ тухай тодруулбал, бага ангийн эмэгтэй дүрэмт хувцас 70 мянган төгрөг, эрэгтэй 91 мянган төгрөг болж. Харин дунд ангийн эрэгтэй дүрэмт хувцас 115 мянга, эмэгтэй нь 111 мянган төгрөг, ахлах ангийн эрэгтэй дүрэмт хувцас 153 мянга, эмэгтэйг нь 138 мянган төгрөгөөр худалдан авах боломжтой юм байна. Тэд хувцасны ноос бөөгнөрөлийг багасгах үүднээс 40 хувийн ноос агуулах стандарттай дүрэмт хувцасны ноосны хэмжээг багасгаж давуун материалтай д үүцхүйц болгосон гэнэ. Цамцны материалыг Америкаас захиалж цэвэр даавуун материалаар оёж байгаа тухайгаа ч онцолж байв.

Бид Монголдоо дүрэмт хувцас үйлдвэрлэж буй компаниудаас мэдээлэл авсны дараа "Нарантуул" олон улсын худалдааны төвд зарагдаж буй дүрэмт хувцасны үнийг сонирхов. Бага ангийн эрэгтэй дүрэмт хувцас 50-57 мянга, эмэгтэй нь 45-52 мянган төгрөгийн үнэтэй байсан бол дунд ангийн эмэгтэй, эрэгтэй дүрэмт хувцас 67 мянган төгрөг, ахлах ангийн дүрэмт хувцас 68-75 мянган төгрөгийн үнэтэй худалдаалагдаж байлаа. Үнийн хувьд ялгаатай байгаа нь цамцны материалаас шалтгаалж байгааг худалдаачид хэлж байв. Цамцыг дангаар нь 12-15 мянган төгрөгөөр авч болно. Харин зангиа 2000 3000 төгрөгийн ханштай байна. Худалдаачид дүрэмт хувцасны үнэ нэмэгдээгүй байгаа гэв.

Тэд Монголд үйлдвэрлэж буй дүрэмт хувцсыг худалдаалдаггүй бөгөөд зөвхөн БНХАУ-аас орж ирсэн хувцсыг зарж байгаа аж. Дээр дурдсан үйлдвэрлэгч компаниудаас мэдээлэл авахад дүрэмт хувцас үйлдвэрлэгч компанийн нэр тодорхойгүй, баталгаагүй газраас хувцас авснаар хүүхдэд харшил, өвчин, эмгэг үүсдэг учир лабораторийн шинжилгээнд орсон баталгаатай газраас худалдаж авах хэрэгтэйг сэрэмжлүүлж байв. Мөн ноос, ноолуураас бүрдсэн дүрэмт хувцсыг зөв угааж хэвшилгүйгээс болж чанар муу бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг гэсэн буруу ойлголт хэрэглэгчдийн дүнд түгээмэл байдаг тул зааврын дагуу ашиглаж сурах хэрэгтэйг дамжуулж байв. Тэгэхээр хэрэглэгчид бараа бүтээгдэхүүнийхээ сонголтыг зөв хийх хэрэгтэй болж байна. Урьд жилүүдийн үнийн хөөрөгдөл энэ жил ажиглагдахгүй байгаа нь сайн хэрэг. Гэвч хичээлийн шинэ жил дөхөх тусам хувцас, хичээлийн хэрэгсэл нэмэгдэх тохиолдол багагүй гардаг. Энэ төрлийн үнийн хөөрөгдөл ашиглагдах эсэхийг дахин сурвалжлах болно.

Эх сурвалж: Үндэсний шуудан Ц.Дуламсүрэн


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
УДЭТ-ын бүтээл "Анна Каренина" жүжиг ОХУ-ын театрын тайзнаа тавигдана 3 цагийн өмнө
Долоон настай охин цонхоороо унаж нас баржээ 5 цагийн өмнө
"Анна Каренина" жүжгийг ОХУ-ын театрын тайзнаа толилуулна 5 цагийн өмнө
Вьетнам улс монгол ямааны махаар дөрвөн төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна 5 цагийн өмнө
Голомт банк “Ногоон арилжааны банкны эвсэл”-д нэгдлээ 6 цагийн өмнө
Нийслэл, орон нутгийн номын сангийн ажилтнуудыг сонгуулийн боловсрол олгох сургагч багшаар бэлтгэнэ 6 цагийн өмнө
Улсын хэмжээнд 52 сум цагаан зудтай байна 6 цагийн өмнө
​МҮЭХ Ерөнхий сайдад багш, эмч нарын цалингийн нэмэгдэлтэй холбоотойгоор шаардлага хүргүүллээ 7 цагийн өмнө
Замын хөдөлгөөний ухаалаг системийн үр дүнд оргил ачааллын үргэлжлэх хугацаа нэг цагаар багассан 8 цагийн өмнө
10.558 литр архи устгалд оруулжээ 8 цагийн өмнө
ОУХМ Б.Мөнх-Эрдэнэ алтан медалийн төлөө барилдана 9 цагийн өмнө
Морин хуур найрал хөгжмийг Засгийн газрын шийдвэрээр цомхотгож байна 10 цагийн өмнө
Хулгайд алдагдсан автобусыг замын хөдөлгөөний ухаалаг камерын системээр олжээ 11 цагийн өмнө
Хаврын саруудад салхины хурд нэмэгдэж, шороон шуурганы давтагдал их байна 11 цагийн өмнө
Өчигдөр ​цагдаагийн байгууллагад 1871 дуудлага бүртгэгджээ 12 цагийн өмнө
Нийслэлд 2.5 тонн өвс байршуулсан байна 12 цагийн өмнө
ГХЯ: Нипах вирус бүртгэгдсэн бүс нутгаар зорчихгүй байхыг анхааруулж байна 12 цагийн өмнө
Хэнтий аймаг 40 багшийг 120 сая төгрөгөөр урамшууллаа 12 цагийн өмнө
Нийслэлд -15 градус хүйтэн 12 цагийн өмнө
Оюунлаг сургууль ISO 21001:2025 стандартыг Монгол Улсад анх удаа авлаа Өчигдөр