ДӨРВӨН ХУРУУГАА ТАСДУУЛСАН ДОЛООН НАСТАЙ ОХИН ДАХИН ХАГАЛГААНД ОРОХООР БОЛЖЭЭ

О.Шүрэнцэцэг
2019/07/20

51 настай эрэгтэй Ч-гэх этгээд нь согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн үедээ долоо настай нагац дүүгийнхээ дөрвөн хурууг хэрцгийгээр тасалсан балмад хэрэг өнгөрөгч 5 сарын 14 өдөр гарсан юм. ГССҮТ-д хоёр гарынх нь дөрвөн хуруу нэг хоёрдугаар үеэрээ тайрагдсан, халуун усанд гуя нь түлэгдсэн байдалтай хүргэгдэн иржээ. Баруун гарын нэг, хоёрдугаар хурууг залгах мэс заслыг яаралтай хийсэн бөгөөд гурван хуруу нь сэргэх магадлал 80-90 хувьтай гэжээ.

Нэг хуруу нь нөхөн сэргэх боломжгүй гэмтэл үүссэн юм. Тэр цагаас хойш хоёр сар өнгөрсөн ч охин энэ хугацаанд хоёр удаа хуруу залгуулах мэс засалд оржээ. Хоёрдахь хагалгаандаа ороод удаагүй байгаа юм. Өмнө залгуулсан эрхий хуруу идээлж үрэвссэн учраас эргүүлэн авчээ.

Хагалгааны явцад охин сэтгэл зүйн хямрал болоод биеийн байдал нөлөөлсөн учраас өвчиндөө шаналсан охин өвчин намдаах эм тариа хэрэглэж өдөр хоногийг өнгөрүүлж байна. Хурууг залгах мэс засал хийлгэсэн ч яваандаа хуруунууд нь нэг нэгээрээ авагдсан гэдгийг түүний ээж хэлж байгаа юм.

Энэхүү аймшигт хэргийг хийсэн этгээдийн хэрэг одоог хүртэл прокурорын байгууллагад шалгагдаж байгаа бөгөөд хэрэг гарсан өдрөөс эхлэн уг этгээдийг цагдан хорих 461 ангид саатуулан хорьсон юм. Гэтэл охиныг эмнэлэгт хүргэгдсэн эхний сар гэмт этгээдийн ар гэрээс охины эмчилгээний зардалд 4 орчим сая төгрөгийг зарцуулсан гэгч 2 дахь сараас эхлэн огт туслалцаа үзүүлээгүй гэдгийг хэлж байгаа юм.

Я охины хуруу залгуулах 3 дахь удаагийн хагалгаа ирэх 8 дугаар сард болох төлөвлөгөөтэй байгаа юм. Хэрэв санхүүгийн боломжтой болвол цаг алдалгүй гадагшаа эмчлүүлэх бүрэн боломжтой гэдгийг эмч нарын зүгээс хэллээ.Тиймээс долоохон настай бяцхан охинд сайхан сэтгэлт Монголын ард түмэн хандив тусламжаа үзүүлэхийг уриалж байна

Хандивын данс: Хаанбанк: 5016420885 Э.Мөнхзул \охины ээж\



0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
1
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна 9 цагийн өмнө
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 11 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 13 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 13 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан Өчигдөр
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18