Л. ОЮУН-ЭРДЭНЭ: ТӨҮГ -ЫН ЗАХИРЛУУД НЬ КАЗИНОД ТОГЛОДОГ ТООГООР МАНАЙХ ДЭЭГҮҮРТ ОРЖ БАЙНА

О.Шүрэнцэцэг
2019/07/20

Засгийн газраас Төрийн албаны ёс зүйн дүрмийг шинэчлэх ажлын хэсэг байгуулах шийдвэр гаргажээ.

Бүх шатны төрийн албан хаагчид, тэр дундаа төрийн удирдах албан тушаалтнууд, төрийн өмчит үйлдвэрийн газрын захирлууд хэрвээ ямар нэгэн байдлаар мөрийтэй тоглоомын газар тоглосон нь баримтаар нотлогдох, бичлэг нь задарвал ёс зүйн дүрэм зөрчсөн үндэслэлээр ажлаас нь чөлөөлөх аж.

Энэ талаар ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ "Солонгосын казинод манай улсаас хамгийн олон төрийн албан хаагчид тоглодог гэсэн статистик бий. Засгийн газар төрийн албан хаагчдынхаа цалинг нэмж байгаа ч Солонгост хар ажил хийж байгаа төвшинд аваачиж чадахгүй байна гэсэн үг шүү дээ. Тэр нь сард 4.5-5 сая төгрөг. Гэтэл төрийн албан хаагчид буюу төрийн өмчит үйлдвэрийн газрын захирлууд казинод тоглодог тоогоор манай улс дээгүүрт орж байна гэсэн судалгаа өгч байна. Энд ямар логик харагдаад байна вэ гэхээр авлигал гэж харагдаад байгаа юм. Дарга нар нь валютынхаа урсгалыг казинод аваачиж тушаагаад байдаг. Төрийн албан хаагчид нь цалин хүрэхгүй Солонгост очиж хар ажил хийгээд байдаг. Монгол Улсын албан бус мөрийтэй тоглоомын систем, далд систем, далд эдийн засаг авлигад живэх дөхсөн байна. Олон судалгаа үүнийг баталж байгаа. Үүнийг цэгцлэхээс өөр арга байхгүй. Дарга бол казино ч тоглох, зээл ч авах, хүүхэд нь сургалтын хөтөлбөрт ч хамрагдах эрхтэй, ямар ч хуульгүй. Тэгэхээр иргэд нь бухимдалгүй яах вэ" гэсэн юм.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна 9 цагийн өмнө
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 11 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 13 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 13 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан Өчигдөр
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18