ТАРВАГА АГНАСАН ЗДТГ-ЫН МЭРГЭЖИЛТЭНД ЗӨРЧЛИЙН ХЭРЭГ НЭЭН ШАЛГАЖ ЭХЭЛЛЭЭ

О.Шүрэнцэцэг
2019/07/20

Ховд аймгийн ЗДТГ-ын мэргэжилтэн Т.Жаргалсайхан тарвага агнасан тухайгаа өөрийн цахим хуудсанд нийтэлсэн нь олон нийтийн шүүмжлэл дагуулсаар байна.

Тодруулбал Ховд аймгийн ЗДТГ-т нэлээд хэдэн жил мэргэжилтэнээр ажиллаж буй Т.Жаргалсайхан гэх залуу "Амралт сайхан байлаа" хэмээн тав зургаан тарвага агнаад тавьчихсан, хажууд нь инээгээд хэвтэж байгаа зургаа сошиал сүлжээнд байршуулсан байсан юм. Тухайн иргэн энэ талаараа тайлбарлахдаа "Өнгөрсөн жилийн зураг. Утсандаа хадгалж байгаад фэйсбүүкдээ оруулсан" гэх тайлбар өгч байгаа талаар эх сурвалж мэдээлж байна.

Ховд аймгийн цагдаагийн газраас Т.Жаргалсайханд зөрчлийн хэрэг нээн энэ хэргийг шалгаж эхэлжээ. Цагдаагийн байгуулагаас түүнийг гэм буруутай гэж үзвэл зөрчлийн хуульд заасны дагуу 150 мянган төгрөгөөр торгох хуультай юм.

Түүний эл үйлдэл нь Зөрчлийн тухай хуулийн 7.6 дугаар зүйл Амьтны тухай хууль зөрчих хэсгийн 1.3-д заасныг зөрчжээ. Эл зүйлд "Амьтныг агнасан бол зөрчил үйлдэхэд ашигласан эд зүйл, хууль бусаар олсон хөрөнгө, орлогыг хурааж, учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж, хүнийг нэг зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно гэж заажээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна 9 цагийн өмнө
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 11 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 13 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 13 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан Өчигдөр
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18