​Б.ХУРЦ ГЕНЕРАЛЫН АНХААРАЛ ТАТАЖ БАЙСАН ҮЙЛДЛҮҮД

О.Шүрэнцэцэг
2019/07/20

Б.ХУРЦЫГ 2019 ОНЫ ДӨРӨВДҮГЭЭР САРЫН 23-НЫ ӨДӨР ЦАГДАН ХОРИВ

Эрүүдэн шүүсэн асуудалтай холбогдуулан ТЕГ-ын дарга асан, генерал Б.Хурцыг хорих 461 дүгээр ангид цагдан хорилоо. С.Зориг агсны хэргээр ял эдэлж буй Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарыг эрүүдэн шүүсэн хэргээр ийнхүү таван албан тушаалтан цагдан хоригдоод байна.

Түүнийг гүйцэтгэх ажиллагаа болон хууль тогтоомж зөрчсөн гэх асуудалд буруутган, хойшлуулашгүй арга хэмжээ авч хорьсон гэдгийг Цагдаагийн ерөнхий газрын хэвлэл мэдээллийн төвийн дарга Б.Баатархүү мэдээллэсэн. Тэгвэл Б.Хурц нь ТЕГ-ын дарга Б.Гэрэлийн зөвшөөрөлгүйгээр мэдүүлэг өгөхөөс татгалзаад байна гэсэн мэдээлэл ч цуурлаа. Тиймээс түүнийг үргэлжлүүлэн, 15 хоног саатуулан шалгахаар боллоо.

Б.ХУРЦЫГ БНСУ-Д СУУХ ЭЛЧИН САЙДААР ТОМИЛОХ ГЭЖ ҮЗЭВ...

Тагнуулын ерөнхий газрын даргаар ажиллаж байсан хошууч Генерал Батын Хурцыг 2017 оны 11 дүгээр сард Монгол Улсаас БНСУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайдаар томилуулах саналыг УИХ-д оруулсан.

Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн тэргүүлсэн Засгийн газраас өргөн мэдүүлсэн уг саналыг тухайн үед УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаанаар БНСУ-д суух Элчин сайдаар томилох гэж буй Б.Хурцын асуудлыг хэлэлцэн дэмжиж байв. Энэ асуудлыг чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэн гишүүдийн олонхийн дэмжлэг аваагүй унасан юм.

Б.ХУРЦ: "ЦААШ НЬ ЯРИХ УУ, ЯАХ УУ?

Б.Хурц байнгын хорооны хуралдааны үеэр нэр бүхий улс төрчдийг барьж алдуулан, "Цааш нь ярих уу, яах уу" гэж бардамнаж байв. ТЕГ-ын дарга, АТГ-ын дэд даргаар ажиллаж байх хугацаандаа улс төрчдийн сайн, муу бүхий л зүйлийг гартаа атгасан нэгэн гэгдэж, монголын томоохонд тооцогддог улс төрчид түүний өмнө амаа үдүүлж байв.

Ямар байлаа ч Б.Хурц бол "Хурц" билээ. Б.Хурцыг шалгаснаар олон асуудлыг ээдрээ тайлагдаж, МАНАН бүлэглэлийн нууцууд зад үсрэх үү.

ФРАНЦ УЛСААС ИРГЭН Д.ЭНХБАТЫГ ХУЛГАЙЛЖ АВЧ ИРЭВ...


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна 9 цагийн өмнө
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 11 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 13 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 13 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан Өчигдөр
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18