“NAADAM NIGHT’’ ҮЙЛ АЖИЛЛАГААНД 4000 ГАРУЙ ХҮН ХАМРАГДЖЭЭ

О.Шүрэнцэцэг
2019/07/18

БОАЖЯ-наас санаачилсан "NAADAM NIGHT SHOW" арга хэмжээг Монгол Улсыг зорин ирэх жуулчдад зориулан анх удаа 2019 оны 07-р сарын 11-ний өдөр оройн 21:00 цагт Үндэсний Соёл амралтын хүрээлэнд амжилттай зохион байгууллаа.БОАЖЯ нь энэхүү арга хэмжээний ерөнхий зохион байгуулалтыг гүйцэтгэсэн ба Аялал жуулчлалын хөгжлийн төв ТӨҮГ, Нийслэлийн аялал жуулчлалын газар, Монголын аялал жуулчлалын холбоо зэрэг байгууллагууд дэмжин ажилласан юм.Үндэсний их баяр наадмын нээлтийн ёслолын билетийн хүрэлцээ Төв цэнгэлдэх хүрээлэнгийн багтаамжаас хамаарч хангалтгүй байгаа бөгөөд наадмын нээлт үзэж чадахгүй олон мянган жуулчин нутаг буцдаг. Иймд үзэж чадахгүй байгаа жуулчдад зориулан наадмын нээлтийн үйл ажиллагааг орчин цагийн стадиум энтертайнмент МЮЗИКЛ бүтээл хэлбэрээр толилуулсан нь дотоод, гадаадын жуулчдын сонирхлыг араггүй татаж байсан юм. Наадмын нээлтийн үндсэн чиглэл агуулсан тоглолт англи хэл дээр зохион байгуулагдсан нь мөн онцлогтой байлаа. Анх удаа зохион байгуулсан тус үйл ажиллагаанд 4 мянга гаруй хүн оролцсоноос 3 мянга гаруй нь гадаадын жуулчин байсан юм.

Гадаадын жуулчид ''Naadam night''д сэтгэл хангалуун байгаагаа илэрхийллээ

''Naadam night'' үйл ажиллагааны үеэр ардын урлаг, амьд хөгжмийн тоглолт, хоол ундны үйлчилгээ, Монгол үндэсний тоглоомууд, photo zone гэх мэт олон сонирхолтой үйлчилгээгээр угтан зочдыг уйдаахгүй хөтөлбөрийн дагуу үргэлжлэв.Ирэх жилүүдэд жуулчдад зориулсан энэ мэтчилэн тусгай хөтөлбөрийн дагуу үйл ажиллагаанууд зохион байгуулагдах бөгөөд Төрийн далбаа мандуулах ёслол, салют , язгуур урлагийн тоглолт , гэрлэн шоунаас гадна ''Жуулчид биеэрээ оролцож болох үзвэрийг хөтөлбөртөө оруулж байж жинхэнэ жуулчдад зориулсан шоу болно'' хэмээн салбарынхан дүгнэж байсан юм.

''Naadam night''-д ирсэн жуулчдын зүгээс сэтгэл өндөр байгаагаа хэлж ирэх жил энэ үйл ажиллагааг дахин зохион байгуулна гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлж байлаа.

Энэ удаагийн ''Naadam night'' үйл ажиллагааг Хүннү Эйр ХХК, Говь ХК, Новотел Зочид буудал зэрэг бусад байгууллагууд дэмжин оролцож хамран ажиллав.Ямартай ч "Naadam night'' шоу жуулчдын дунд нэгэн хүлээлт үүсэглээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна 9 цагийн өмнө
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 11 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 13 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 13 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан Өчигдөр
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18