“ЦЭВЭРХЭН НААДАЦГААЯ” АЯНЫХАН 5 ХОНОГТ 100 ОРЧИМ ТОНН ХОГ ЦЭВЭРЛЭЖЭЭ

О.Шүрэнцэцэг
2019/07/18

БОАЖЯ-наас 2 дахь жилдээ зохион байгуулсан "Цэвэрхэн наадацгаая" аян энэ жил өргөн хүрээнд өрнөлөө. Урлаг, соёл, спортын салбарын олны танил эрхмүүд олон нийтийг цэвэрхэн наадахыг уриалж, 21 аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газар, БОАЖЯ-ны харьяа 33 тусгай хамгаалалттай газрын захиргааны байгаль хамгаалагч нар, 21 сав газрын захиргааны мэргэжилтнүүд наадамчин олонд хандлагаа өөрчилж, цэвэрхэн наадах уриалга дэвшүүлэн ажиллаж байна."Цэвэрхэн наадацгаая" аяныг Монголын оюутны холбоо дэмжин, 200 оюутан наадмын 5 өдөр Хүй долоон худаг, Төв цэнгэлдэх хүрээлэн, Туул гол, Горхи-Тэрэлжид ажиллаж 11 мянган хогны уут тарааж, 100 орчим тонн хог түүжээ. Тодруулбал, Горхи-Тэрэлжээс 46 тонн, Туул голоос 41 тонн, Төв цэнгэлдэх хүрээлэн болон Хүй долоон худгаас 10 орчим хог түүжээ. Өнгөрсөн жил тус аяны хүрээнд мөн л 200 залуу 30 гаруй тонн хог цэвэрлэж байсан.

"Цэвэрхэн наадацгаая" аяныг Монголын оюутны холбооноос гадна Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хороо, 21 аймгийн Засаг даргын Тамгын газар, Нийслэлийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төв, "Монгол наадам" цогцолбор, Эрүүл мэнд, нийгмийн бодлогын хүрээлэн, АПУ, Юнител, "LADA Mongolia" компани, Цэнгэг усны нөөц байгаль хамгаалах төв, "Хоггүй Монгол" ТББ болон олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүд дэмжин ажилласан нь томоохон дэмжлэг болсон гэдгийг зохион байгуулагчдын зүгээс онцоллоо.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна 9 цагийн өмнө
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 11 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 13 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 13 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан Өчигдөр
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18