МОБИКОМ ЛУЙВАРЧИН УУ?

О.Шүрэнцэцэг
2019/07/17

Судлаач Д.Ганхуяг "Мобиком"-ын үйлчилгээний талаар ийнхүү бичжээ.


Мобикомын заль луйврын тухай олон хүн ярьж, үглэдэг байсныг сүрхий их анзаараагүй явжээ. Гэтэл Мобикомын заль луйвар их гарын дээрэм болтлоо хөгжсөнийг сая л мэдэв. Энэ тухай товч өгүүлсү.

Миний гар утасны хэрэглээ гэж тун өчүүхэн. Хүмүүс над руу залгана уу гэхээс би хүмүүс рүү залгана гэж тун ховор. Түүнээс гадна би утсаар ярихдаа цэргийн хүн шиг товч тодорхой ярьдаг зантай. Залуугаасаа тэгээд сурчихсан юм. Мессежийг бол жилдээ 5-6-г явуулбал их юм.

Гар утас маажих зан надад огт үгүй. Учир нь би интернет холболттой, түүнд дээрээ л хамаг цагаа барж, ажлаа хийдэг. Түүнээс гадна гэр интернет авчихсан зусланд байх болон хөдөө гадаа явах үедээ түүнийгээ ашиглана. Амар байдаг юм.

Ноднин эмнэлэгт хэвтэв ээ. Гар утсаараа нет үзэхээр шийдээд ганц хоёр хоносноо гэр интернетээ авчруулж үзэх болов. Гэтэл гар утсанд байсан 70.000 нэгж ор мөргүй алга болсныг "Таны дата хүрэлцэхгүй байна" гэсэн мессеж ирэхээр нь мэдэж авав. Мобикомыг нэг сайн хараачихаад мартаж орхив...

Сарын өмнө зусландаа гарав. Гэр интернетээ тэнд тавьсан нь мэдээж хэрэг. Гэтэл Мобикомоос мессеж ирж байх юм. Тэр нь: "Танд 4000 нэгжийн дата үнэгүй бэлэглэж байна. Та....дугаарт залгаад "ок" дарна уу" гэсэн утгатай. Өмнө нь дээрэмдүүлж хаширсан тул ямар ч үйлдэл хийлгүй, зүгээр л мессежийг нь устгаж орхив. Үүнийгээ би Мобикомын "үнэгүй" датаг авахгүй гэсэн хэрэглэгчийн жирийн үйлдэл гэж ойлгосон.

Гэтэл Мобикомоос: "Уучлаарай, Таны нэгж хүрэлцэхгүй байна" гэсэн мессеж ирэв. Зуслан гарахын өмнө гар утсандаа хийсэн 60.000 нэгж ор мөргүй алга болжээ. Энэ чинь дээрэм биш гэж үү ?!

Эхний удаад 70.000 нэгжийг 1-2 хоногийн дотор дээрэмдэж байсан бол энэ удаад 60.000 нэгжийг 14 хоногт дээрэмджээ. Ганц хүнээс шүү дээ...

Жил хүрэхгүй хугацаанд гар утас бараг хэрэглэдэггүй хүнээс 2 удаагийн үйлдлээр 130.000 төгрөг дээрэмдэж байна шүү дээ...

Миний төсөөлж байгаагаар дээрэмдүүлсэн хэрэглэгчид надаар тогтохгүй олон байгаа нь ойлгомжтой. Ийм учраас би сэрэмжлүүлж, сануулж байгаа юм.

Хүүхдүүд маань "Мобиком үнэтэй ш дээ, Та монгол оператараар үйлчлүүлээч" гэхэд нь: "дассан сурсан юм даа" гэж өмөөрч байсан маань тэнэгийн явдал аж. Бас хүүхдүүд: "Мобиком луйварчин ш дээ" гэхэд тэднийгээ загнаж байсан маань усан тэнэгийн явдал байж.

Мобикомыг хаяж, өөрийн үндэсний оператороор үйлчлүүлсэн нь дээр гэсэн дүгнэлтэд хүрэв.

Ямар ч гэсэн би Мобикомын заль луйврын талаар баримт цуглуулахаар шийдэв. Тэгээд хэн нь илүү хохирохыг үзье л дээ...

Түүнээс өмнө би дээрэмдүүлсэн 130.000 төгрөгөө Мобикомоос эргүүлж авах нь мэдээж хэрэг...

Судлаач Х.Д.Ганхуяг.

2019 оны 07 дугаар сарын 17.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна 9 цагийн өмнө
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 11 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 13 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 13 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан Өчигдөр
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18