ЦАГДААГИЙН ДЭД ХУРАНДАА Э.ОЮУНБОЛДЫГ ТУС БАЙГУУЛЛАГЫН УДИРДЛАГУУД ХҮЛЭЭН АВЛАА

О.Шүрэнцэцэг
2019/07/17


Ардын хувьсгалын 98 жилийн ой буюу энэ жилийн Үндэсний их баяр наадмын бөхийн барилдаанд 9 даван түрүүлж, Монгол Улсын Аварга цол хүртсэн Э.Оюунболдод ЦЕГ-ын дарга, хурандаа С.Баатаржав тэргүүтэй тус газрын Зөвлөлийн гишүүд хүндэтгэл илэрхийлэв.

Цагдаагийн дэд хурандаа, Монгол Улсын аварга Э.Оюунболд нь 2012 оноос эхлэн Цагдаагийн ерөнхий газрын "Хүч" спорт хорооны тамирчин болсноор цагдаагийн байгууллагатай ажил амьдралаа холбосон юм.


Тэрээр "Аварга" дээд сургуульд улсын начин Бүдээбазарын Адьяахүүгийн удирдлагад бөхийн эрдэмд суралцаж, 2012 онд Хэнтий аймгийн наадамд түрүүлснээр аймгийн арслан цол хүртэж байв. Улмаар 2013 оны улсын наадмаар зургаа даван улсын харцага цол хүртжээ. Тэрээр 2015 оны хавар МҮБХ-ны 25 жилийн ойн 1024 бөхийн барилдаанд түрүүлж, мөн улсын наадмын түрүү хүртэж улсын арслан болж байлаа. Энэ нь 1963 оны түрүү бөх Ж.Мөнхбат аваргаас хойш 22 насандаа, 1989 онд Б.Бат-Эрдэнэ аваргаас хойш дахин Хэнтий аймгаас түрүү бөх тодорсон тохиолдол юм.

Тэрбээр 2016 оны улсын наадамд 7 даван шөвгөрсөн, 2018 оны улсын наадамд 5 даван шөвгөрч "Өсөх идэр" чимэг (нөхөн олгосон) авсан амжилт үзүүлээд байв.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна 9 цагийн өмнө
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 11 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 13 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 13 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан Өчигдөр
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18