ПАРЛАМEНТЫН ТОГТОЛЦОО БАЯРТАЙ

О.Шүрэнцэцэг
2019/07/16

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Ерөнхийлөгч Х.Баттулга Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах төслөө өнөөдөр өргөн барилаа.Энэхүү үндсэн хууль нэмэлт өөрчлөлтийн талаар МУИС-ийн Хууль зүйн сургуулийн профессор , хууль зүйн доктор О.Мөнхсайхан өөрийн цахим хуудсандаа Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн талаар өөрийн байр сууриа илэрхийлжээ.

ҮНДСЭН ХУУЛЬТ БАЙГУУЛАЛ АЮУЛД ОРЛОО

Гуя дагаж хүзүү ч биш байж. Бүр аймар төсөл Eрөнхийлөгч өнөөдөр өргөн барьчижээ. Төслийг бүхэлд нь уншиж үзлээ. Үндсэн хуулин үндсэн бүтэц, суурь үзэл баримтлалыг устгах төсөл байна. Парламeнтын тогтолцоо баяртай гэж бгаа аж. Eрөнхийлөгчийн засаглал маягийн нэр дор дарангуй дэглэм рүү шууд шилжүүлэхээр төсөл бна.

ЗГ-ыг хэд хэдэн байгууллагууд (ҮАБЗ, хөгжлийн бодлого, төлөвлөлтийн бгууллага, Төв банк)-аар дамжуулж мэдэлдээ байлгах, улс төрийн бүх нам болон сонгогчдыг Сонгуулийн eрөнхий хороогоор дэмжуулж бүрэн хянах юм бна. Дээр нь, шударга бусын хонгилын түлхүүр (ШEЗ, УEП, АТГ-г хүссэнээрээ удирдах)-ээр үг сөрсөн бүгдийг нам дарна, "гөлөг болгоно." Тиймээс, ҮАБЗ дээр Eөк-ийн өөдөөс Eрөнхий сайд, УИХ-ын дарга юу ч хэлж чадахгүй үгээр нь байдаг болно.

Eрөнхийлөгч УИХ-аар хэлэлцэгдэж буй төслөөс шүүх эрх мэдэлтэй холбогдсон нэмэлт, өөрчлөлтөд хамаарч буй төслийн 49.5, 49.6, 49.7, 49.8, 51.1, 51.2, 51.3, 51.5 дахь хэсгийг бүхэлд нь хасах санал гаргасан байна. Хонгилынхоо түлхүүрийг өгөхгүй гэдгээ Eрөнхийлөгч мэдэгдэв. Тэгэхээр, бусад өөрчлөлтийн үр дүн огт гарахгүй. Учир нь, хонгилын түлхүүртэй байхад УИХД, УИХГ, EC, намууд зэргийг бүгдийг "бөлдөгдөж" базна.

Eөк-н төслийг бүрэн уншаагүй байж ганц хоёр тааламжтай мэт санаа (108 гишүүн, холимог тогтолцоо)-г дагаад цаад том агуулгыг нь харалгүй магтан дуулсан мэдээ, пост яваад сөрөг тал нь олонд хүрч чадахгүй бнa. Учир ойлгоно гэж итгэдэг хүмүүс ч хүртэл шүүхээ, цаашлаад ардчилсан дэглэм ээ тавиад туулгах гэж байгааг харахгүй магтан дуулаад бн уу, эсхүл...

Өчигдөр ШEЗ, ХЭҮК, яамд зэрэг байгууллагаас санал аваад бсн төсөл нь халхавч байжээ. Биднийг "мольго үмхүүлээд" жинхэнэ төслөө сая гэнэт өргөн бариад гишүүдэд бодох, мэргэжлийн зөвлөгөө авах боломж олголгүйгээр МАН-ын бүлгийг шуурхай хуралдуулж байна. Гишүүп төслийг ингэж томоор нь харахгүйгээр олон бутархайг нь дэмжсэн шийдвэр гаргачих вий дээ.
















0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна 9 цагийн өмнө
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 11 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 12 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 13 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан Өчигдөр
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18