ХЯТАД ТЕХНИКИЙН ХОЦРОГДЛОО АРИЛГАХЫН ТУЛД УКРАЙНЫ ҮЙЛДВЭРИЙГ ХУДАЛДАЖ АВНА


Хятадын хөрөнгө оруулалтын "Skyrizon" компани нь Украйны хөдөлгүүр үйлдвэрлэлийн "Мотор Сич" компанийг худалдан авах хүсэлтээ дахин илэрхийлсэн тухай "Global Times" мэдээлж байна.

"Skyrizon" нь Украйны компанийн хувьцааг худалдан авах хүсэлтээ тус улсын холбогдох албадуудад өргөн барьсан бөгөөд Украйны монополийн эсрэг хороо нь энэ сарын 22-нд шийдвэр гаргах аж. Хүсэлтийг ёсоор болговол "Skyrizon" нь "Мотор Сич"-ийн хувьцааны 50 хувийг эзэмшдэг болно. Үүнээс өмнө Хятадын компани хувьцааг худалдан авах тухай хүсэлт гаргахад Америкийн зүгээс дургүйцлээ илэрхийлсэн тул зөвшөөрөл олгоогүй байжээ.

Украйны "Мотор Сич" компани үйлдвэрлэсэн 13 төрлийн 1200 ширхэг нисэхийн хөдөлгүүр Хятад байдаг тухай "Global Times" мэдээлж байна. Наймаа амжилттай болж "Мотор Сич"-ийг өөрийн болгосноор Хятад нь онгоц, нисдэг тэрэг, усан онгоцны хөдөлгүүрийн хоцрогдлоо богино хугацаанд арилгах боломжтой болно. Харин Украйн нь гол худалдан авагч Орос руу бүтээгдэхүүнээ зарж чадахгүйгээс болж хаагдах дээрээ тулаад байгаа үйлдвэрээ ажилд оруулах боломжтой болох аж.

Украйн нь 2014 оны Майдан хувьсгалын дараагаар Оростой тогтоосон бүх төрлийн харилцаа холбоогоо таслах бодлого явуулсан. 2015 онд Оростой байгуулсан батлан хамгаалах салбарт хамтран ажиллах болон цэргийн техникийн хамтын ажиллагааны гэрээнүүдээ цуцалсан.

Ингэснээр Орос нь байлдааны болон иргэний нисдэг тэрэгний мотор, байлдааны усан онгоцны моторын дутагдалд орсон ч өөрсдийн хүчээр үйлдвэрлэж эхэлсэн байдаг. Улмаар 2018 онд усан онгоц ба нисдэг тэрэгний моторын хэрэгцээгээ өөрсдөө бүрэн хангадаг болсон тухайгаа албан ёсоор мэдэгдэж байв.

Хятад нь орчин үеийн тийрэлтэт хөдөлгүүрийн үйлдвэрлэлийн салбарт Орос болон Өрнөдийн орнуудаас нэлээд хэдэн жилээр хоцорч явдаг.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна 4 цагийн өмнө
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 6 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 8 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 8 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан Өчигдөр
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18