ХОНКОНГТ ЖАГСАГЧИД, ЦАГДАА НАРЫН ХООРОНД МӨРГӨЛДӨӨН БОЛЖ 28 ХҮН ГЭМТЖЭЭ


Хонконгт ээлжит удаагийн эсэргүүцлийн жагсаалыг тараах үеэр жагсагчид ба цагдаа нарын хооронд мөргөлдөөн болж, олон хүн шархадсан тухай "South China Morning Post" мэдээлж байна.

Гэмтсэн хүмүүсийн хоёрынх нь биеийн байдал маш муу, дөрвийнх нь хүнд байгаа аж. Мөн Хонконгийн цагдаагийн 11 ажилтан мөргөлдөөний үеэр шархадсанаас хоёрынх нь хурууг тас хазсан байж. Хонконгийн цагдаагийн комиссар Стивен Ло жагсагчдын зүгээс харгис аваир гаргасныг эрс шүүмжлээд "Тэд бүр ухаанаа алдацгаасан" гэжээ. Цагдаагийн ажилтнууд жагсаалд оролцсон 37 хүнийг саатуулсан байна.

Энэ удаагийн жагсаал нь Хонконгийн эх газарт хамрах хэсэгт болсон бөгөөд ойролцоогоор 115 мянган хүн оролцжээ. Жагсагчид цагдаа нарын шаардлагыг биелүүлэн тайван тарахыг хүссэнгүй. Улмаар хэд хэдэн гудамжийг хаахыг оролдоод метроны буудал руу гарцтай "New Town Plaza" худалдааны төв рүү ухаарч орсон байна. Энэ үеэр жагсагчдын дунд эмх замбараагүй байдал, зодоон үүсч. Зарим жагсагч цагдаа нар руу лонх, хуванцар дуулга зэргийг нүүлгэж, цагдаа нар хариуд нь резинэн бороохой, нулимс асгаруулагч хий хэрэглэж байжээ.

Эх газар руу хэрэгтэн шилжүүлэх тухай хуулийг эсэргүүцэн эхэлж байсан жагсаал нь анхандаа сайн зохион байгуулалттай, хүч хэрэглээгүй, тайван замаар болж байсан. Харин удахын хэрээр ийнхүү зохион байгуулалт, удирдлагаа алдаж улам л эмх замбараагүй байдалд шилжиж байгаа бололтой.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна 4 цагийн өмнө
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 6 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 8 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 8 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан Өчигдөр
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18