СЭРЭМЖЛҮҮЛЭГ: ЭМЭГТЭЙ ЖОЛООЧИД ЗАМ ТЭЭВРИЙН НОЦТОЙ ОСОЛ ГАРГАЖ 6 ХҮН НАС БАРАН 5 ХҮН ГЭМЖЭЭ

О.Шүрэнцэцэг
2019/07/13

Баярын өдрүүдэд орон нутагт зам тээврийн ноцтой ослууд гарч эрдэнэт хүний амь нас эрдсэн харамсалтай хэргүүд бүртгэгджээ. Доорх ноцтой ослуудыг дан эмэгтэй жолоочид үйлдсэн нь анхаарал татаж байгаа юм. Үүнд: - Дорнод аймаг Цагаан-овоо суманд машинд хүүхэд дайруулсан гэх мэдээллийг 2019 оны 07 дугаар сарын 13-ны өдрийн 06:03-д хүлээн авч шалгахад: Тус сумын 5 дугаар баг сумын төвөөс баруун урагш 14 км зайд байрлах "Гүн цэнгэлэг" нэртэй нуурын эрэг орчимд 25 настай "О" нь автомашин жолоодон явах үедээ голын эрэг дээр амарч байсан иргэдийн майхан дээгүүр гарч улмаар 06, 07 сартай 2 эмэгтэй хүүхэд нас барж 3, 11, 25 настай 3 хүн гэмтсэн зам тээврийн ослыг Дорнод аймаг дахь Цагдаагийн газар шалгаж байна. - Хэнтий аймаг "Чингис хотын хаалганы ойролцоо зам тээврийн осол гарсан байна" гэсэн мэдээллийг 07-р сарын 12-ны 09:52-д авч шалгахад: 33 настай эмэгтэй "Э" нь тээврийн хэрэгсэл жолоодож явахдаа замын хажууруу онхолдож, зорчиж явсан 5, 10, 21 настай 3 хүн газар дээрээ нас барж, 28-30 насны 2 хүн гэмтсэнийг Хэнтий аймаг дахь цагдаагийн газар шалгаж байна. - Төв аймаг Аргалант сумын Хөшөөт 2 дугаар багийн нутагт тээврийн хэрэгсэлд хүн дайруулж нас барсан гэсэн мэдээллийг 2019 оны 07 дугаар сарын 11-ний өдрийн 20:05 д хүлээн авч шалгахад: 38 настай эмэгтэй "А" нь өөрийн тээврийн хэрэгсэлээр нөхөр болох "Э" /эр,41н/-г мөргөж амь насыг нь хохироосон хэргийгТөв аймаг дахь Цагдаагийн газар шалгаж байна. Иймд жолоочид та бүхэн тээврийн хэрэгсэл жолоодохдоо замын хөдөлгөөний дүрмийг баримтлан хөдөлгөөнд анхаарал болгоомжтой оролцохыг анхааруулж байна.

#ЯараадЯахавДээ


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна 9 цагийн өмнө
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 11 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 12 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 13 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан Өчигдөр
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18