Л.АМАРМӨРӨН: БАЯРЫН ӨДРҮҮДЭД ГУРВАН ИРГЭН УСАНД ЖИВЖ НАС БАРСАН ТУЛ ИРГЭД ТА БҮХЭН СОНОР СЭРЭМЖТЭЙ БАЙХЫГ АНХААРУУЛЖ БАЙНА

О.Шүрэнцэцэг
2019/07/12

Улсын баяр наадмын энэ өдрүүдэд голын эрэг бараадах иргэд олширдог. Энэ хэрээрээ усанд эндэх эрсдэл мөн дагаад нэмэгддэг байна. Тэгвэл энэ сарын 11-12-ны хооронд 25-40 насны гурван иргэн усанд живсэн байдалтай олджээ. Тиймээс нийслэлийн Цагдаагийн газрын Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Л.Амармөрөнөөс тодрууллаа.

Эх сурвалж: www.24tsag.mn

-Энэ сарын 11-нд хоёр иргэн усанд живж нас барсан гэсэн. Энэ талаар мэдээлэл өгнө үү?

-Энэ сарын 11-нд 25-40 насны хоёр иргэн усанд осолдсон байдалтай олдсон. 25 настай залуугийн хувьд согтууруулах ундаа хэрэглээгүй. Гэр бүлийнхэнтэйгээ хамт голын эрэг дээр сууж байгаад алга болсон юм билээ. Эхлээд найз нөхөдтэйгээ уулзахаар явсан байх гэж бодсон гэсэн. Гэтэл ирэхгүй удахаар нь утас руу нь залгатал утсаа авахгүй байсан. Ингээд хайгаад олдохгүй болохоор нь цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн юм билээ. Дуудлага 13.00 цагийн орчимд ирсний дагуу хайгуул хийхэд усанд живсэн байдалтай олдсон. Нас барсан нөгөө иргэний хувьд Туул голд живж нас барсан байдалтай олдсон. Согтууруулах ундаа хэрэглэсэн эсэх нь задлан шинжилгээгээр гарна.

-Өнөөдөр өглөө бас нэг дуудлага ирсэн гэсэн үү?

-Тийм. Сонсголонгийн гүүрнээс баруун тийш 150 метрийн зайд хүн нас барсан байна гэсэн дуудлага ирсэн. Шалгалт яг одоогоор хийж байна.

-Баярын өдрүүдэд нийт хэдэн алба хаагч ажиллаж байна вэ?

-Нийтдээ 150 гаруй алба хаагчид ажиллаж байна. Үүнээс Туул гол дагуу 10 морьт эргүүл мөн автомашинтай эргүүл ажиллаж байна.

-Голын дагуу нийт хэчнээн иргэн амарч байгааг судалсан уу. Анхааруулгыг хэр нааштай хүлээж авч байна вэ?

-Иргэдийн ухамсар харьцангуй сайжирсан. Болгоомжтой байгаарай, ус руу битгий ороорой гэж хэлэхээр ойлгож хүлээж авдаг. Гэвч зарим иргэд жаахан болгоомжгүй байдлаасаа болж осолд өртөж байна. Тиймээс цаг ямагт сонор сэрэмжтэй байхыг хүсмээр байна. Ер нь бол нарийвчилсан тоо гаргах хэцүү. 100 метр тутамд 100 гаруй хүн байна.

-Зуны улирал эхлэнгүүт автомашинаа голд угаах иргэд олширдог. Баярын өдрүүдэд ийм зөрчил гарч байна уу?

-Ийм зөрчил цөөнгүй гарсан. Иргэдээс ч дуудлага ирж байна. Тиймээс байгаль дэлхийгээ хайрлаж, ухамсартай баярлахыг иргэдээсээ хүсмээр байна.

-Хэрвээ голд автомашинаа угаавал ямар хариуцлага хүлээлгэх вэ?

-Зөрчлийн тухай хуулиар 150 мянгаар торгоно.



0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Нийслэлийн есөн дүүрэгт 386 цэгээр нөөцийн махыг худалдаалж байна 31 минутын өмнө
Н.Учрал: АН-тай хамтрах эсэхээ намынхаа УЗ-д танилцуулна 1 цагийн өмнө
​Ч.Лодойсамбуу: АН-ын бүлгийн зартай наймаачид улс орноо бодож ганц удаа арчаатай байгаарай! 2 цагийн өмнө
Гэрэлтүүлгийн ил задгай кабель, тагийг засварлах солих, угаах ажил үргэлжилж байна 2 цагийн өмнө
УИХ-ын гишүүн Д.Энхтүвшин НЗД-ын орлогч Т.Даваадалайд гар хүрэв 2 цагийн өмнө
Дөрөвдүгээр сард зохион байгуулах бөхийн барилдааны хуваарь 4 цагийн өмнө
Эрүүгийн хуулийн 13.14 дүгээр зүйлийг өөрчлөх асуудлаар хэлэлцүүлэг боллоо 5 цагийн өмнө
Засгийн газарт үлдээж болохгүй сайд нарын нэг бол Б.Батцэцэг 5 цагийн өмнө
ТААМАГ: Засгийн найман суудлын төлөөх АН-ын дотоод зодоон 6 цагийн өмнө
ТААМАГ: Б.Жавхлан, Ж.Энхбаяр, С.Бямбацогт, С.Амарсайхан нарын нэг нь марафонд түрүүлнэ 7 цагийн өмнө
"Инээдмийн баяр"-ын өдөр тохиож байна 7 цагийн өмнө
Нийслэлийн дөрвөн дүүрэгт хэсэгчилж цахилгаан хязгаарлана 7 цагийн өмнө
Өнөөдөр ихэнх нутгаар тогтуун байна 7 цагийн өмнө
Улаанбурхан өвчний 33 тохиолдол шинээр бүртгэгдлээ 23 цагийн өмнө
Ш.Ёл: ноолуурыг стандартын дагуу бэлтгэж чанарыг сайжруулснаар зах зээл дэх үнийг өсгөж, малчдын орлого нэмэгдэх боломжтой Өчигдөр
Чөлөөт бүсийн тухай хууль”-д нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн талаар сэтгүүлчидтэй мэдээлэл солилцлоо Өчигдөр
Сурронтой холбоотой зам тээврийн осол 161 бүртгэгджээ Өчигдөр
ТААМАГ: Н.Учралын Засгийн газар урт наслахын тулд ХҮН, Үндэсний эвслийг багтаана Өчигдөр
Явган хүний зам дээр байршуулсан гэрэлтүүлгийн 1000 шонг шилжүүлж, нөхөн сэргээлтийн ажлыг эхлүүлжээ Өчигдөр
П.Сайнзориг: Энэ жил Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн ой учраас 1024 бөх барилдах хэрэгтэй Өчигдөр