СЭРЭМЖЛҮҮЛЭГ: ДӨРВӨН ХҮН НАРШИЖ, УХААН АЛДЖЭЭ

О.Шүрэнцэцэг
2019/07/11

Төв цэнгэлдэх хүрээлэнд наадамчин олон цугларч өргөн дэлгэр наадаж байна. Энэ жилийн тухайд цагдаагийн байгууллага, мэргэжлийн хяналтын байгууллага, Тээврийн цагдаагийн алба хаагчид өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байна.

НЦГ-ын Урьдчилан сэргийлэх хэлтсийн ахлах мэргэжилтэн цагдаагийн дэд хурандаа Б.Алтанзулаас зарим зүйлийг асууж тодрууллаа.

Наадамчин олондоо баяр наадмын мэнд хүргэе. Цагдаагийн байгууллагаас ард иргэдийнхээ амар тайван байдлыг хангах үүднээс 2019 оны долдугаар сарын 9-ны өдрөөс эхлэн өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байна.Тухайлбал, Төв цэнгэлдэх орчимд 68 хяналтын камер байрлуулсан. Үүний тусламжтайгаар тухайн сэжиг бүхий этгээдийг өндөр, нам нас хүйс, тухайн гэмт хэрэг зөрчил үйлдэгдсэн цаг гэх мэтээр ялгамжтайгаар мэдэрдэг онцлог камер юм. Түүнчлэн баяр наадмын үеэр бага насны хүүхдийг хараа хяналтгүй байлгах, цахилгааны өндөр хүчлийн шугамд өртөх, алга болох зэргээс урьдчилан сэргийлж ажиллаж байна. Бид хүүхдийг төөрөхөөс сэргийлж 10 мянган бугуйн чипийг бэлтгэсэн. Өөрөөр хэлбэл хүүхэд алга болсон тохиолдолд эцэг эхийг нь утсыг тэмдэглэж өгч байна. Үүгээрээ хүүхдийг төөрөхөөс сэргийлж, хүүхдээ хаана байгааг мэдэх боломжтой. Одоогийн байдлаар гэмт хэргийн зөрчил мэдээллийн дуудлагагүй байгаа боловч түргэн тусламжийн дугаарт дөрвөн хүн наршиж, ухаан алдсан гэх мэдээлэл ирсэн байна. Бусдаар нөхцөл байдал тайван ард иргэд маань сайхан наадаж байна" гэх мэдээллийг өглөө.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна 8 цагийн өмнө
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 10 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 11 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 12 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан Өчигдөр
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18