Х.БАТТУЛГА: ХӨХ ТЭНГЭРИЙН ИВЭЭЛ ДОР МОНГОЛ НААДАМ ЭХЭЛЛЭЭ

О.Шүрэнцэцэг
2019/07/11

Тулгар Төрийн 2228, Их Монгол улсын 813, Ардын хувьсгалын 98 жилийн ой, Үндэсний их баяр Наадам эхэллээ. Төрийн их хонжингийн тэргүүлсэн есөн цагаан морьтон төрийн есөн хөлт тугийг төв цэнгэлдэх хүрээлэнд байрлууллаа.Үндэсний их баяр наадмыг Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга нээж, үг хэллээ. Түүний үгийг бүрэн эхээр нь хүргэж байна.

Монгол туургатнууд аа, Та бүхэнд монгол түмний их цэнгэл үндэсний баяр наадмын дэлгэр мэндийг өргөн дэвшүүлье. Өнөө жил Монгол тулгар төрийн 2228, Их Монгол Улс байгуулагдсаны 813, Үндэсний эрх чөлөө, тусгаал тогтнолоо сэргээн мандуулсны 108, Ардын хувьсгалын 98 жил, наашлаад Ардчилсан хувьсгалын 30 жилийн ой тохиож байна. Түүхийн эдгээр тод тооллыг хэрэглэж хэвшсэн нь явдал нь бид энэ түүхээрээ бахархаж, тусгаар Монгол Улсынхаа уг үндсийг мандуулан сэргээхийнхээ зэрэгцээ сургамж захиасыг авахын тулд юм гэдгийг сануулъя.

Түүх соёлоо танин мэдэхийн хэрээр хүнд эх оронч сэтгэл, үндэсний үзэл, ирээдүйн өмнө хүлээх үүрэг хариуцлага, ухаарал, төлөвшил сууж байдаг юм. Тэр тусмаа Монголын түүх бол дэлхийн түүхийг бүтээж, энх амгалан тогтоож явсан өвөг дээдсийн маань бидэнд үлдээсэн хамгийн том бахархал юм. Наадам бол монголчууд бидний өвөг дээдэс, түүхт эх нутагтаа үзүүлж буй өргөн хүндлэл, дээдсийн сүр сүлд, ивээл хүчийг хурайлсан бэлгэдлийн цогцолбор, зан үйл хийгээд өнө эртнээс уламжлан авч яваа их соёл, хүн бүрийн сэтгэлд хөөр баясал илэрдэг бахархал, ёслол, баяр билээ. Төрт ёсны их баяр наадмаараа түүхт соёлынхоо их улбааг дэвжээж, хүчит бөхчүүд маань уран мэхийг уралдуулан, улам хүчийг үзэн барилдаж, эрдэмт уяачид маань ажнай монгол морьдоо уралдуулж, мэргэн харваачид маань эрхийн эрч, хараан цэцийг сорин түмэн олноо баясган цэнгүүлсээр байх учиртай.

Эрийн гурван наадам гэх нэршлээсээ эхлээд хүчит бөхийн барилдаан, хурдан морины уралдаан, сурын мэргэн харваа бол монгол эр хүний эрдэм чадал, үнэлэмж шалгуурыг тодорхойлж ирсэн эртний түүхт уламжлал ёс. Монголчууд эр хүний энэ гурван эрдэмт тулгуурлан эх түүхээ бүтээж, өв соёлоо цогцлоон, гүрэн улсаа байгуулж явсан. Монгол төрийн их наадам нь та бидний бие сэтгэлээрээ монгол хүн гэдгээ ойлгож, ижилсүүлдэг баяр мөн. Түүнчлэн Монгол хэмээн давтагдашгүй өвөрмөц соёлтой, ялгамжтай үндэстэн болохыг илтгэдэг үйл явдал юм. Энэ баяраараа бид эртний түүхт Монголынхоо бахархлыг бадрааж, үндэснийхээ соёлыг мандуулдаг. Тийм ч учраас гайхамшигт монгол наадмыг ЮНЕСКО-д бүртгэж, дэлхийн соёлын өв хэмээн тодорхойлсон юм.

Дэлхийн өнцөг булан бүрээс зорин ирсэн хүндэт зочид, жуулчид, анд нөхдөдөө тусгайлан талархал илэрхийлье. Монгол оронд зочилж, монгол наадмыг таалан болгооно уу.

Эрхэм соёлт наадамчид аа, дэлхий даяар тархан суурьшсан хүн бүр монгол наадмаа сэтгэл тэнүүн,бахархал дүүрэн, өлзий тэгш тэмдэглэхийг ерөөе. Сайхан наадаарай.

Наадмын дараагаас Үндсэн хуулийнхаа амжилт ололтыг ахиулж, алдаа дутагдлыг засах түүхэн хариуцлагатай үе тохионо. Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлын баталгаа, оршин тогтнохын эх үндэс болсон Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах ажилд иргэн бүр ирээдүйнхээ төлөө анхаарал, хариуцлагатай оролцох нь юу юунаас чухал болохыг нийт ард иргэддээ зарлан сонордуулъя.

Их Эзэн, эцэг дээдэс Чингис хаан минь ээ.

Хүлэг морьд чинь хурдан байна

Хүчид бөхчүүд чинь мэхтэй байна

Эрмэг харваачид чинь мэргэн байна.

Эх нутаг, элгэн садан монголчуудаа үеийн үед дээд тэнгэрээс ивээгээрэй.

Мөнх тэнгэрийн таалал ивээл дор Монгол наадам эхэллээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
О.Хангай аварга нэг тонн тарвасын азтан шалгаруулна 18 цагийн өмнө
Г.Занданшатар “ОНТРЭ”-ийн лицензийг цуцлах чиглэлээр үүрэг өгсөн байжээ 18 цагийн өмнө
Туул гол ундны усны эх үүсвэр биш, Улаанбаатарчууд 100 хувь гүний цэвэр усаар ундаалдаг 18 цагийн өмнө
Ил гал гаргахгүй байхыг анхааруулж байна 23 цагийн өмнө
Цаг агаар: +7 градус дулаан 23 цагийн өмнө
ОХУ: Тариалалтын үе эхлэх болон үйлдвэрүүдийн засвар үргэлжлэхтэй холбоотойгоор шатахууны үнэ дахин өсөх магадлалтай Өчигдөр
НЗДТГ: Өнөөдрийн байдлаар 3000 гаруй тонн нөөцийн мах байна Өчигдөр
Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, их хэмжээгээр бэлтгэж, хадгалсан этгээдийг баривчиллаа Өчигдөр
Ирэх дөрөвдүгээр сарын цаг агаарын ерөнхий төлөв Өчигдөр
Сэрэмжлүүлэг: Нойтон цас орж, цасаар шуурна Өчигдөр
Г.Занданшатар: Монголын төр намын хуваагдал, талцлаас болж дэлхийд шившиг болж байна 2026/03/27
Үндэсний үйлдвэрлэгчид боловсролын салбарт 1 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийлээ 2026/03/27
“Пицца Хат” брэндийн хамтран ажиллах санал 2026/03/27
"Монгол Улсын төрийн далбаа мандуулах хөтөлбөр"-ийг нээлээ 2026/03/27
Б.Цэвээндаш 1418 км замыг туулаад эх орондоо ирлээ 2026/03/27
ГССҮТ-д цус, цусан бүтээгдэхүүнийг дроноор тээвэрлэн түргэн шуурхай хүргэжээ 2026/03/27
Ц.Мөнхбат: МАН ирцээ бүрдүүлж чадахгүй байж буруугаа манай намаас хайгаад байна 2026/03/27
Нийслэлийн хэмжээнд 4600 айлыг цахилгаан эрчим хүчинд шинээр холбоно 2026/03/27
Азийн хамгийн гайхалтай дэд бүтцийн нэг "Голын хурдны зам" 2026/03/27
О.Цогтгэрэл: Чуулган хуралдахгүй байгаа ч цаг үеийн тулгамдсан асуудлыг сонсох ёстой 2026/03/27