БАЯРЫН ӨДРҮҮДЭД БОЛЗОШГҮЙ ЭРСДЛЭЭС СЭРГИЙЛЖ, ӨНДӨРЖҮҮЛСЭН БЭЛЭН БАЙДАЛД АЖИЛЛАНА

О.Шүрэнцэцэг
2019/07/09

Нийслэлийн Эрүүл мэндийн газрын удирдах ажилтны ээлжит шуурхай хурал өнөөдөр боллоо. Энэ удаагийн хурлаар баяр наадмын өдрүүдэд эмнэлгийн тусламж, үйлчилгээний бэлэн байдлыг хангах, эрсдэлт хүчин зүйлээс сэргийлэх ажлыг зохион байгуулах, болзошгүй байдлын үед үзүүлэх бэлэн байдлыг ханган ажиллах, "Хамтдаа суралцья" туршлага солилцох аяныг эрүүл мэндийн байгууллагуудад зохион байгуулах, улаанбурхан, улаанууд өвчин болон хепатитийн В вирусын халдвар, тарваган тахал өвчний эсрэг дархлаажуулалтын талаар холбогдох хэлтсийн дарга нар мэдээлэл хийлээ.

Мөн энэ хүрээнд Нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Л.Төмөрбаатар жирэмсний хяналт, нөхөн үржихүйн эрүүл мэндийн цогц тусламж, үйлчилгээг үзүүлэх журмын хэрэгжилтээс гадна 0-5 хүртэлх насны хүүхдийн эндэгдлийг бууруулах, хүүхдийн эрүүл мэнд төдийгүй хүчирхийллээс урьдчилан сэргийлэх тусламж, үйлчилгээг эрчимжүүлэх, баяр наадмын өдрүүдэд үе усны болзошгүй аюулаас сэрэмжилж өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллахыг анхааруулсан юм.

Түүнчлэн шуурхай хурлын хүрээнд байгууллагын албан хэрэг хөтлөлт, өргөдөл гомдлын шийдвэрлэлтэд анхаарах, ирэх 2020 оны төсвийн төлөвлөлтийг зохих журмын дагуу боловсруулах, эрүүл мэндийн байгууллагын дотоод болон гадаад орчны аюулгүй байдалд үнэлгээ хийж, энэ чиглэлээр холбогдох арга хэмжээг авах, ХУД-ийн 15 дугаар сургуулийн сүрьеэгийн халдвартай хүүхдүүдийн эмчилгээ, үйлчилгээнд онцгой анхаарал хандуулах, нийслэлийн зарим дүүрэгт нүүрс түлдэг объект бүхий эрүүл мэндийн байгууллагууд цахилгаан үүсгүүр хэрэглэж хэвших, олон нийтэд чиглэсэн мэдээлэл сурталчилгааг идэвхижүүлэх, эмч, эмнэлгийн ажилтнуудын сахилга, хариуцлыг сайжруулах чиглэлээр анхаарч ажиллахыг эмнэлгийн удирдлагуудад үүрэг болголоо.

НИЙСЛЭЛИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ГАЗАР


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна 7 цагийн өмнө
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 9 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 11 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 11 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан Өчигдөр
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18