“ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭР” ТӨҮГ-ЫН АЖИЛЧИД АЖИЛЧДЫН ХООЛЫГ ХУРЦААР ШҮҮМЖЛЭВ

О.Шүрэнцэцэг
2019/07/06

"Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ нь 6500 гаруй ажилтан ажиллагсадтай. Уул уурхайн салбарынхан ажлын нөхцөл хүнд, ээлжээр ажилладаг тул хоол хүнсний асуудалд хэзээний нухацтай хандаж ирсэн. Тиймдээ ч үндсэн цех, хэсгүүдэд үйл ажиллагаа явуулдаг хоолны газруудаа тендер сонгон шалгаруулалтаар ажиллуулдаг. Нэг ёсондоо үндсэн цехүүд тус тусдаа хоолны газартай гэсэн үг.

Сүүлийн 5 жил гаруй хугацаанд "Хаан хүнс Эрдэнэт" компани Эрдэнэт үйлдвэрийн төв оффис буюу АБК-ын хоолны газрыг хариуцан ажиллаж байгаа. 1000 гаруй ажилтнаас гадна зочдыг халуун хоолоор хангадаг тус компанийн үйл ажиллагаанд үйлдвэрийн ажилчид сэтгэл дундуур байгаагаа илэрхийлжээ. Тэд зөөврийн хоол байнга хүйтэн очдог, амт чанар муу, орц хэмжээ маш бага зэрэг гомдлыг хэлж байна. "Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ-аас нэг ажилтны ѳдрийн хоолны зардалд 9000-11000 мянган төгрөг зарцуулдаг байна.

Энэ мөнгөн дүнд нэг болон хоёрдугаар хоол, салат, хачир, халуун уух зүйлс багтдаг гэв. Чухамдаа уурхайчдын бухимдлын 80 гаруй хувийг хоолны амт чанар, орц хэмжээ, бас зөөврийн хоолны халуун хүйтэн зэрэг асуудал эзэлж байна. Хүдрийн ил уурхайн ажилтан ажиллагсад ажлын байрны нөхцөлөөс шалтгаалан хоолны газраа өөрсдийн ажлын байран дээрээ ажиллуулдаг. Ил уурхайд өнөөдрийн байдлаар "Москва" петушки ресторан ажилчдын халуун хоолыг хариуцан ажиллаж байна. Засвар механикийн заводын ажилчдын хоолны газрыг тун саяханаас "Таятан фүүдс" компани хариуцаж эхэлсэн байна.

Туршлагагүй компанид ажилчдын хоолныг даалгасан хоолны амт чанар хангалтгүй байна хэмээн Эрдэнэт үйлдвэрийн ажилчид тус газрыг хатуухан шүүмжилжээ. Дээрх халуун хоол үйлдвэрлэгч нарыг хүнсний эрүүл ахуйн хяналтын баг хариуцан ажилладаг. Тодруулбал, хоол зүйч, хүнсний эрүүл ахуйч, халдвар судлагч гэсэн 3 мэргэжилтний бүрэлдэхүүнтэй баг байнга хянадаг байна. Гэвч ажилтан ажиллагсад хоол үйлдвэрлэгч нарыг усан шөл, хүйтэн хоолоор үйлчилж, өдөр тутмын хоолны цэсгүй, орц багатай, илч муутай хоолоор үйлчиллээ хэмээн бухимдав. Хоол үйлдвэрлэлийн технологи, халдвар хамгаалал, хүнсний хадгалалт тээвэрлэлт, эрүүл ахуйн чиглэлээр хяналт тавьж зөвлөлгөө өгдөг хяналтын багийнхан ажлаа сайжруулахын ажилчид ийнхүү сануулжээ.

Гэрээт компаниудад хоол хүнс хадгалах, зөөвөрлөх, боловсруулахтай холбоотой хоол үйлдвэрлэлийн технологийн зөрчил гардаг ч хяналтын хуудсыг мөрдүүлж арга хэмжээ аваад өнгөрдөг байна. "Эрдэнэт" үйлдвэрийн ихэнх ажилтан хоногийн хоолныхоо 50-60 орчим хувийг ажлын байрандаа иддэг. Иймд ажлын байранд олгодог халуун хоол нь зөв боловсруулсан эрүүл хүнс байх нь ажиллагчдын эрүүл мэндэд ихээхэн нөлөөтэй юм. Ажилчдынхаа эрх ашгийн төлөө чанга дуугарах ёстой Үйлдвэрчний эвлэлийн удирдлагуудад өнөөдөр үйлдвэрийн ажилчид сошиал орчинд хатуухан үг дайж нөхцөл байдал бодит ажлын байран дээр ямар байгааг ил тод харуулав.


Д.Болормаа /erdenetlife.mn /

Эх сурвалж: niigmiintoli.mn


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна 7 цагийн өмнө
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 9 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 11 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 11 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан Өчигдөр
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18