БЗД 139 ИРГЭНИЙГ БҮРТГЭЛЖҮҮЛЖ, 40 ИРГЭНИЙГ БИЧИГ БАРИМТТАЙ БОЛГОЖЭЭ

О.Шүрэнцэцэг
2019/07/04

Нийслэлийн Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газар, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтэс, дүүрэг дэх Цагдаагийн 1,2,3 дугаар хэлтэс, Эрүүл мэндийн төв болон Бүртгэлийн хэлтэс хамтран "Гэртээ харих зам" хөтөлбөрийн хүрээнд дүүргийн нутаг дэвсгэрт амьдарч байгаа гэр оронгүй тэнэмэл иргэдийг олж илрүүлэх, бүртгэлжүүлэх, эрүүл мэндийн үзлэгт хамруулах, бичиг баримтжуулах ажлыг 2019 оны 07 дугаар сарын нэгний өдөр амжилттай зохион байгуулав.Энэ үеэр дүүрэг дэх Цагдаагийн 1,2,3 дугаар хэлтсийн албан хаагчид тэнэмэл иргэдийг олж илрүүлэннийт 139 иргэнийг асуумжийн дагуу бүртгэлжүүлсэн бол Улсын бүртгэлийн хэлтсээс бичиг баримтгүй 40 иргэнийг бичиг баримттай болгожээ.Түүнчлэн дүүргийн нутаг дэвсгэрт халуун усны чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй аж ахуй нэгжүүд 4 цэгтзөөврийн төхөөрөмж тавин 161 тэнэмэл иргэнийг усанд оруулж, 48 тэнэмэл иргэний үсийг зассан байна.Мөн энэ үеэр Эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэгийг Энэрэл эмнэлгийн яаралтай тусламжийн эмч сувилагч, ЭМТ-ийн ДОХ/БЗДХ-ийн кабинетийн эмч сувилагч нар, Солонгосын үндэсний сүрьеэгийн нийгэмлэгийн эмч нарын бүрэлдэхүүнтэйгээр хийсэн байна.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна 7 цагийн өмнө
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 9 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 10 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 11 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан Өчигдөр
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18