ИЛ ЗАДГАЙ ЗАРЖ БАЙГАА ЦАГААН ИДЭЭ ЭРҮҮЛ АХУЙН ШААРДЛАГА ХАНГАЖ БАЙНА УУ

О.Шүрэнцэцэг
2019/07/04

Нийслэлд гарал үүсэл нь тодорхойгүй, ил задгайгаар сүү сүүн бүтээгдэхүүн их худалдаалж байна.Эрүүл ахуйн шаардлага хангахгүй газарт ингэж зарж худалдаалах нь малын гаралтай зоонозын өвчин хүнд халдварлахаас гадна антибиотикийн үлдэгдэл ихтэй сүү хэрэглэж хорт хавдраар өвдөх эрсдэлийг нэмэгдүүлэх нөхцлийг бүрдүүлж байгаа талаар мэргэжлийн хяналтын газраас мэдээлэв.Тодруулбал, сүү цагаан идээ бол өдөр тутмын хүнсний хэрэглээ байдаг. Гэвч малчид Вокзал дээр өглөөд сүүгээ зориулталтын бус тээвэрлэлтээр авчраагүй, эрүүл ахуйн шаардлага хангахгүй зориулалтын хөргөгч хөргүүр байхгүй газарт хадгалж байгаад сүүгээ өдөртөө зарж дуусгадаг. Гэтэл зарж байгаа газарт нь гар угаах усгүй. Сүүний саваа ариутгадаг эсэх нь ч тодорхойгүй, худалдаа хийх зөвшөөрөлгүй цэгт зарж борлуулсан гэх мэт зөрчил дутагдал их илэрч байна.Наад зах нь худалдагч нь өөрөө эрүүл мэндийн үзлэгт хамрагдсан байх ёстой. Гэтэл хамрагдсан ганц ч худалдагч байхгүй байна.Уг нь бол эрүүл цэвэрхэн орчинд шинжилгээнд хамрагдсан, эрүүл гэдгийг нотолсон шинжилгээний бичигтэй байж сүү сүүн бүтээгдэхүүнээ зарж борлуулах ёстой. Гэтэл автовакзол дээрх худалдаачид "Эрүүл мэндийн үзлэгт ороогүй. Шинжилгээний бичгээ гэртээ орхижээ" гэж хэнэггүй хариулав.Иргэд ийм газраас бүтээгдэхүүн худалдаж аваад дараа нь дараа нь ямар нэгэн эрсдэл гарахад, мэргэжлийн хяналтын газрынхныг ажлаа хийсэнгүй гэж буруутгадаг. Тиймээс иймэрхүү газраас худалдаа хийхгүй байхыг мэргэжлийн хяналтын байгууллагаас анхааруулж байна.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна 7 цагийн өмнө
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 9 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 10 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 11 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан Өчигдөр
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18