С.БАЯР: ЭНЭ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД ЯВСАН ХОЁР ЭР ШӨНӨ ДӨЛӨӨР ШОРОНГИЙН ХҮЙТЭН ХОНГИЛД БАРАА БАРААГАА ХАРАХ ТАВИЛАНТАЙ БАЙЖ

О.Шүрэнцэцэг
2019/07/04

Монгол Улсын Ерөнхий сайд асан С.Баяр 60 хоногийн турш ШШГЕГ-ын харьяа Цагдан хорих 461 дүгээр ангид хоригдсон тэмдэглэлээрээ "Жаран хоног", "Жаран"-ы бутархай" ном бичиж, хэвлүүлжээ.

Номын хэсгээс

БАГТРААНЫ ЗОЛИОС 2018 ОНЫ 4-Р САРЫН 26

Шөнө багтраа дахин хөдлөв. Агаар дутагдан ангалзаад амь тавихдаа тулав. Харгалзагч нар утсаараа ярьж ийш тийш гүйлдэж байснаа намайг эмнэлгийн өрөөнд яаралтай оруулав. Жижүүрийн эмч нь аахилсаар орж ирж байна. Амруу вентолин хэд сайн шахсан ч нэмэр болсонгүй. Би түүнээс аврал хайн "яг боох нь...нэг тариа байдаг...хоолой тэлдэг... тэр байна уу... бушуу шахаач гэж гуйлаа.

Жижүүрийн эмч гарч гүйгээд удалгүй эргэж ирээд эуфилин гэх тариа дуслаар хийлээ. Хэсэг хугацаа өнгөрөхөд бие тавирч, цээж онгойн амьсгал овоо жигдэрч байна. Энэ муу астамын онцлог нь амьсгал хүчлэн авлаа ч бүрэн гаргаж чадахгүй амь тэмцээд сандраад эхэлдэг. Агаар дутагдмагц зүрх савлаад бүр хэцүүднэ, бушуухан тариа хийлгэж амьсгалаа жигдлэхгүй бол мажийх энүүхэнд байдаг онцгүй өвчин. Тоохгүй яваад байсан багтраа маань толгойд гарч, боолчилдог болох нь. Тариа хийсний дараа намайг эмнэлгийн тэр өрөөнд хэсэг хэвтүүлж тэнхрүүлэв. Дараа нь бие суларсан амьтан хонгилын хана түшисхийн явж байтал тэр давхрын нэг камерын төмөр сараалжны цаана бүрэнхийд танил царай хальт харагдах шиг боллоо. Би зог тусав. Сайханбилэг шиг харагдах юм. Мөн үү? Сайханбилэг мөн байна "Та яасан бэ, зүгээр үү" гэж тэр асууж байна. Хариу хэлэх гэтэл ард явсан харгалзагч харьцаж болохгүй гэж зандарч байна. Би гараа өргөж даллахаас өөр яаж ч чадсангүй цааш хөдлөв. Сайханбилэг бид хоёр энд нэг өдөр хүргэгдэж ирсэн гэж өмгөөлөгч маань хэлсэн. Тэрнээс хойш сураггүй байж байгаад одоо л бие биенээ олж харж байгаамаа нь энэ. Энэ улсын Ерөнхий сайд явсан хоёр эр шөнө дөлөөр шоронгийн хүйтэн хонгилд бараа бараагаа ийнхүү хальт харах тавилантай байж. Сайханбилэг бид хоёр эрүүгийн нэг хэргээр нэг өдөр энд суусан гэсэн. Гэтэл хоорондоо долоо найман жилийн зайтай засагласан бид хоёрыг эд нар яаж хамаатуулж нэг хэргээр яаж холбож байгаа юм болоо. Сайханбилэг миний танхимд, би түүний танхимын бүрэлдэхүүнд орж байгаагүй ээ. Манай засгийн шийдвэр түүнд, түүний засгийн шийдвэр надад хамаагүй л баймаар юм. Бид хоёрыг холбож болох сэжүүр бол Оюутолгой гэх сэдэв л юм. Оюутолгойн сэжүүрээр толгой холбогдсон, "хоёр баагий юм биздээ"




0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
SAT1 хэвшлийн эрсдэлийг бууруулах арга хэмжээний төлөвлөгөөг хэлэлцэж байна 3 минутын өмнө
Хуурамч урамшууллын зар сурталчилгаагаар иргэдийг залилан мэхлэх оролдлого нэмэгдэж байна 45 минутын өмнө
''Тамгат шүтээн" тахилга, ёслолын арга хэмжээ зохион байгуулагдана 1 цагийн өмнө
Улсын онцгой комисс өвөлжилтийн бэлтгэл, бэлэн байдлыг хангах чиглэлээр хуралдлаа 2 цагийн өмнө
ТААНАГҮЙ ГОВЬ 3 цагийн өмнө
Өнөөдөр дараах байршлуудад цахилгаан хязгаарлана 3 цагийн өмнө
Улсын начин Д.Цэрэнтогтохын барилдах эрхийг түр түдгэлзүүлжээ 3 цагийн өмнө
0-4 насны хүүхдүүд витамин, даралт, зүрх судасны эм, ууж хордох нь түгэээмэл байна 3 цагийн өмнө
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 74 зөрчил бүртгэгджээ 5 цагийн өмнө
Нийслэлд өнөөдөр бороо орно 5 цагийн өмнө
Монголын Волейболын шигшээ баг Зүүн азийн шилдгүүдтэй 8-р сарын 5-9-нд эх орондоо өрсөлдөнө Өчигдөр
Японд дахин 7.1 магнитудын хүчтэй газар хөдөллөө Өчигдөр
Нэгдүгээр ангийн элсэлтийн цахим бүртгэлийг 08 дугаар сарын 17-28-ны өдрийг дуустал бүртгэнэ Өчигдөр
Хүчингийн хэргийн хохирогч болсон найман настай охиноо эмчлүүлэхийн тулд зээл авсан Өчигдөр
Эрх мэдэл урвуулан ашигласан, хахууль авсан хэргүүдийг прокурорт хүргүүлжээ Өчигдөр
Нэг хоногт гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн 58 иргэнийг шалгаж эхэллээ Өчигдөр
Наймдугаар сард ихэнх нутгаар олон жилийн дунджаас дулаан байна Өчигдөр
Өнөөдөр Хангай, Хэнтийн уулархаг нутгаар дуу цахилгаантай аадар бороо орно Өчигдөр
Хамгаалалтад авсан хүүхдүүдийн ээж Т.А-г бага насны хүүхдээ зодсон гэх үндэслэлээр түр саатуулжээ Өчигдөр
Хавдрын эмчилгээний дэвшилтэт технологийг монгол улсад нэвтрүүлэх хамтын ажиллагааг эхлүүллээ Өчигдөр