ХҮЧИРХИЙЛЛИЙН ЭСРЭГ НИЙГЭМД ҮЙЛЧЛЭХ СУРГАГЧ БАГШ НАРЫГ БЭЛТГЭВ

О.Шүрэнцэцэг
2019/06/28

Цагдаагийн Ерөнхий газар, Монгол цэргийн нэгдсэн холбоо хамтран нийгэмд үйлчлэх гэр бүл болон хүүхдийн хүчирхийллийн эсрэг сургагч багш нарыг бэлтгэж эхэлжээ. Энэ удаад Баянзүрх, Хан-Уул дүүргийн хороо, дүүрэгтээ нийгмийн идэвх сайтай 60 хүнийг сонгон авч сургагч багшаар бэлтгэж сертификат гардуулав. Нийгэмд хүчирхийллийн гэмт хэрэг , зөрчил жилээс жилд өсөн нэмэгдэж, түүний хохирогчийн ихэнх хувийг нь хүүхэд, эмэгтэйчүүд эзлэх болсон нь өнөөгийн нийгмийн санаа зовоосон, хатуу сэдэв болоод буй. Тиймээс гэр бүлийн болон хүүхдийн эсрэг " Сургагч багш" бэлтгэх хөтөлбөрийг санаачлан хэрэгжүүлж эхэлсэн аж. Тус хөтөлбөрийг хэрэгжүүлснээр мэргэжлийн байгууллагуудтай хамтран иргэд, залуучуудыг соён гэгээрүүлэх сургалтыг зохион байгуулах замаар хүчирхийллийн гэмт хэрэг, зөрчлийг бууруулахад чиглэсэн аж.

Дээрх үйл ажиллагааны хөтөлбөр нь цаашид үргэлжлэх бөгөөд сертификат авсан хүмүүс нь Монгол Цэргийн нэгдсэн холбоо, ЦЕГ, өөрсдийн оршин суух хороо, дүүрэгтэйгээ хамтран Гэр бүлийн болон хүүхдийн хүчирхийллийн эсрэг, хүчирхийллээс урьдчилан сэргийлэх ажил, үйлчилгээ, иргэд залуучуудыг соён гэгээрүүлэх сургалтыг зохион байгуулах замаар хүчирхийллийн гэмт хэрэг, зөрчлийг бууруулахад хувь нэмрээ оруулан хүчин зүтгэх аж. Хүчирхийлэл үйлдэгдэж буй шалтгаан, нөхцөлийг олон хүчин зүйлтэй холбон авч үзэж болох ба ялангуяа иргэдийн нийгмийн ухамсрын доройтол, мэдээ мэдээллийн сөрөг урсгал, эрх зүйн мэдлэг, боловсролын төвшин, ядуурал зэрэг гадаад , дотоод олон зүйлтэй холбон авч үздэг. Тиймээс хүчирхийллээс урьдчилан сэргийлэх ажил нь зөвхөн хууль, хяналтын байгууллагын үүрэг төдий бус нийгмийн хариуцлагаа ухамсарладаг хүн бүрийн оролцоо чухал юм.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна 7 цагийн өмнө
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 9 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 10 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 11 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан Өчигдөр
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18